Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнд 25 сумаас баг оролцжээ


9-р сарын 27
17 цаг 25 минут

Төв аймгийн Зуунмод суманд ЕБС-ийн 4-7 дугаар ангийн сурагчдын дунд Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Тэмцээнд аймгийн 25 сумын, 29 багийн 232 хүүхэд багачууд өрсөлдөж байна.

 

2019 оноос Тайванийн туршлагыг Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлснээр хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалтыг багасгах зорилготой юм.

 

Төв аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Нямсүрэн, 2023 онд Зуунмод суманд анх зохион байгуулж байсан уг тэмцээн энэ жил Төв аймгийн 25 сумыг хамруулсан нь онцлог байна. Тэмцээн хүүхдийг багаас нь амны хөндийн эрүүл мэндэд анхаарал тавьж, бие даан төлөвшихөд тусалж байна гэж харж байна.

 

Хүмүүн цогцолбор сургуулийн 7 дугаар ангийн сурагч Ц.Номин-Эрдэнэ, Энэ тэмцээнд 2 дахь жилдээ оролцож байна. Энэ жил зохион байгуулалт сайжирч, өрсөлдөгч хүүхдүүд их болсон. Шүдээ зөв угааж сурснаар шүд хорхойтохоос сэргийлж байна. 

 

Түүнчлэн тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, цар хүрээг нь өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар зохион байгуулагчид онцлов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ6 цаг 21 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ6 цаг 22 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав6 цаг 22 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ6 цаг 23 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно6 цаг 23 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа6 цаг 23 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ6 цаг 24 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ6 цаг 25 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ6 цаг 25 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна6 цаг 26 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.