Нийслэлд 4735 тонн давс, 2366 тонн бодис нөөцөлжээ


9-р сарын 27
17 цаг 24 минут

Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ид өрнөж байна. 

Өвөл зам талбайн цэвэрлэгээ хангалтгүйн улмаас явган битгий хэл машинтай зорчиход ч хүндрэлтэй болдог билээ. Мөн үүнийг дагаад гэмтэл бэртлийн осол аваар ч ихэсдэг. Тэгвэл энэ жил өнгөрсөн онуудтай харьцуулахад өвлийн бэлтгэлээ сайн базаасныг албаныхан онцоллоо. Ингэхдээ 4735 тонн давс, 2366 тонн бодис нөөцөлсөн байна. Мөн хот тохижилтын тоног төхөөрөмж, машин техникийг 83-аар нэмж, паркаа шинэчлэлт хийжээ. 

Энэ талаар Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг “Өнгөрсөн оны үлдэгдэл давс, бодис болон тендерээр авсан давс, бодисоор нөөцөө бүрдүүлсэн. Захирагчийн ажлын албанаас давс, бодис авах ажлыг хариуцдаг. Дүүргүүд ч мөн өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байгаагаа хэлсэн. Дүүргүүд рүү чиг үүрэг шилжсэн учир хүний нөөцийн хувьд ч манайд асуудал байхгүй. Бид хариуцаж байгаа зам талбайдаа л үүрэгт ажлаа явуулж байна. Давс, бодис цацах машин, техникийн тухайд татан авсан” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ51 минут 6 секундын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ51 минут 54 секундын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав52 минут 19 секундын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ52 минут 38 секундын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно53 минут 2 секундын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа53 минут 23 секундын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ54 минут 5 секундын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ54 минут 52 секундын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ55 минут 24 секундын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна55 минут 45 секундын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.