Голд осолдсон иргэнийг 9 дэх өдрөө эрж байна


9-р сарын 26
16 цаг 03 минут

Голд осолдсон иргэнийг 9 дэх өдрөө эрж байнаХэнтий аймгийн Батширээт сумын нутагт есдүгээр сарын 17-ны өдөр хоёр иргэн автомашинтайгаа гол руу унасан хэрэг гарсан. Тухайн осолдсон автомашины жолоочийн цогцсыг есдүгээр сарын 18-ний өдөр олсон бол үлдсэн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид Онон голын найман метрийн гүнээс "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг есдүгээр сарын 22-ны өдрийн 08:40 цагаас зохион байгуулж, 15:10 цагт гаргаж, тус сум дахь цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ. Иргэн И-г эрэн хайх ажиллагааг 18:00 цаг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоосон байна. Ийнхүү есдүгээр сарын 23-ний өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн билээ. Өнөөдөр /2024.09.26/-ний өдрийн байдлаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иргэд осолдсон Батширээт сумын Онон багийн Өгөөмөр гэх газар нь аймгийн төвөөс хойд зүгт 218 км, сумын төвөөс хойд зүгт 30 км зайтай.

Тухайн иргэд Онон голын дээд гүүрээр гарч явахдаа голын ус руу унаж, автомашинтайгаа живсэн гэх дүгнэлт гарчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаагаад байна10 сар 5. 16:39Төсвийн байнгын хорооны хуралдааныг хийхээр УИХ нэг цаг завсарлав10 сар 5. 16:38ОХУ: Лабораторийн судлаачийн үхлийн дараа 200 хүнийг ажиглалтад аваад байна10 сар 5. 16:35Их-7 газрын тос, дизелийн нөөцөөсөө 100 сая баррель гаргана10 сар 5. 16:34Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь10 сар 5. 16:34Хахууль авсан гаалийн 7 байцаагчид нэг жилийн хорих ял оноожээ10 сар 5. 16:32Чухал ашигт малтмалын асуудлыг хэлэлцэх “БОНЗ” форум болно10 сар 5. 16:32С.Цэнгүүн: Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг шагналыг төрөөс олгох нь зохимжгүй10 сар 5. 16:30Грегуар Андре: Дэлхийд ураны нөөцөөрөө тэргүүлэгч 10 орны нэг нь Монгол10 сар 5. 16:28Урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа хураан авахаас 497.1 мянган тонн улаанбуудай хураан аваад байна10 сар 5. 16:07Малчин Э.Хишигбаяр: Махны үнэ нэмэгдсэн ч малчид овойж, оцойтлоо баяжаагүй10 сар 2. 22:33Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ10 сар 2. 22:32
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.