“Барселона” 6500 дахь гоолоо оруулжээ


9-р сарын 26
16 цаг 02 минут

Италийн аварга шалгаруулах тэмцээн буюу Ла Лигийн 7 дугаар тойргийн тоглолтонд “Барселона”-гийн хөлбөмбөгчид “Хетафе” багийг хожсоноор долоо дараалан ялалт байгууллаа. 

Лхагва гарагт Барселона хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтонд 1:0 харьцаагаар талбайн эзэд хожсон бөгөөд цорын ганц гоолыг 19 дэх минутанд Польшийн довтлогч Роберт Левандовски оруулжээ. Түүний энэ гоол нь Испанийн АШТ-ний 3035 тоглолтонд барселончуудын оруулсан 6500 дахь гоол болж байна. Өөрөөр хэлбэл, гоолын тоогоор дээд амжилт тогтоосон тус клубийн хөлбөмбөгчид нэг тоглолтонд дунджаар 2,14 гоол оруулжээ. Сонирхолтой нь, яг энэ мөчид "Барселона"-гийн гол өрсөлдөгч болох “Реал Мадрид” клуб нэгээр цөөн буюу 6499 гоол оруулаад байна.  

 

Одоогийн байдлаар дасгалжуулагч Ханс-Дитер Фликийн удирдсан “Барселона” баг 21 оноотойгоор Ла Лигийн тэмцээний хүснэгтийг тэргүүлж байгаа бол түүнд хожигдсон “Хетафе” клуб 4 оноотойгоор, ганц ч хожилгүйгээр сүүлчээсээ хоёрдугаарт бичигдэж байна.  

 

Барселончууд дараагийн тойрогт “Осасуна” багтай учраа таарчээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа9 цаг 14 минутын өмнөИхэнх нутгаар цаг агаар тогтуун байна9 цаг 15 минутын өмнөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна9 цаг 16 минутын өмнөГ.Дамдинням: Шатахууны үнийг буулгана9 цаг 17 минутын өмнө"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ9 цаг 18 минутын өмнөБогдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ9 цаг 18 минутын өмнөЭлсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна9 цаг 20 минутын өмнөТэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө9 цаг 21 минутын өмнөИнфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ9 цаг 21 минутын өмнөЕсөн улсын 129 иргэнийг албадан гаргав9 цаг 22 минутын өмнөНьюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.