Туул голын хойд эрэг дагуу баригдах зургаан эгнээ, 33 километр хурдны зам Налайх, Дарханыг холбоно


9-р сарын 26
16 цаг 01 минут

Улаанбаатар хотын авто замын салбарт хийгдэх шинэчлэлүүдийг өнөөдөр нэрлэлээ.

Тодруулбал Туул голын хойд эрэг дагуух зургаан эгнээ, 33 километр урттай хотын дундуурх хамгийн анхны хурдны замын зураг, төсөл батлагджээ. Арванхоёрдугаар сард нийслэлийн 2025 оны төсөвт санхүүжилтийг тусгахаар болсон байна. Харин тойрог хурдны замын зөвлөх үйлчилгээний тендерийг зарлажээ.

Хотын хамгийн анхны хурдны зам нь Налайхын замын төгсгөлөөс Туул голын хойд эрэг дагуу үргэлжилж Дарханы хурдны замтай нийлнэ. Шинээр баригдах зам нь дундаа орц, гарцуудтай байх юм байна. Туулын хурдны замыг 2025 онд ашиглалтад оруулснаар төлбөртэй замын зарчимд шилжих аж.

Улсын төсөв болон бондуудаас ирэх дөрвөн жилийн хугацаанд нийслэлд 30 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж бүх гүүрийг холбох, замын стандартыг сайжруулах, Туул гол дагуух 33 километр хурдны зам барих, хотын төвийг туннелиэр Хөшигийн хөндийтэй холбох, метро, LRT тээвэр, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах, нийтийн тээврийн автобус худалдаж авах зэрэгт зарцуулна.

Улаанбаатарын нэг түвшний буюу одоогийн замуудыг шинэчлэх ажлыг 2025 оны зургаадугаар сарын 1-н гэхэд дуусаж, ойрын 10 жилд дахин шинэчлэхгүй. Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт, хөдөлгөөний зохицуулалт хийх зэрэг аргацаасан байдлаар замын түгжрэлийг шийдэхгүй.

Нийтийн тээврийн хэрэгсэл болох метро, LRT, BRT тээврийн хэрэгслүүдийг ашиглалтад оруулах бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг Улаанбаатар хотын удирдлагууд болон Засгийн газрын тэргүүн өнөөдөр мэдэгдэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.