Б.Ууганбаяр: ЭШ-д амжилттай оролцсон сурагчдыг шагнах далимд дарга, захирлуудад мөнгө олгосон асуудлыг Авлигатай Тэмцэх Газраар шалгуулна


9-р сарын 26
15 цаг 59 минут

Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатыг Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т шалгуулахаар өгч буй талаар Зөгий.мн сайтын сэтгүүлч Б.Ууганбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр хэлэхдээ "Өнгөрсөн наймдугаар сард Говь-Алтай аймгийн удирдлагууд Элсэлтийн Шалгалт (ЭШ)-д амжилттай оролцсон сурагч, багш нарыг шагнаж урамшуулах далимд сумын Засаг дарга болон сургуулийн захирлуудад мөнгөн урамшуулал олгож байгаа асуудал цахим сүлжээнд тавигдаж олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.

Уг асуудлыг манай редакцын зүгээс тодруулж, есдүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт ажилласан. Биднийг Говь-Алтай аймагт ажиллаж байх хугацаанд иргэд, нутгийн зон олны зүгээс олон мэдээллийг баримттайгаар манай редакцад ирүүлсэн.

Бүх асуудлыг нэгтгээд Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатаас тодруулж ажилласан.

Мэдээлэл тавигдсаны араас Говь-Алтай аймгийн Засаг даргын зүгээс есдүгээр сарын 5-нд Засаг даргын Тамгын газрынхаа цахим хуудсаар манай редакц болон намайг хуулийн байгууллагад шалгуулах мэдэгдлийг гаргасан байдаг.

Тухайн мэдэгдлийн дагуу өнгөрсөн долоо хоногт Говь-Алтай аймгийн цагдаагийн байгууллагаас манай редакцтай тухайн асуудлаар тайлбар мэдүүлэг авах чиглэлээр холбогдсон. Бид мэдээ мэдээллээ бэлтгэхдээ тодорхой баримт дээр тулгуурлаж олон нийтийн мэдэх эрхийг хангахын тулд мэдээллийг бэлтгэсэн. Гэвч аймгийн Засаг даргын гомдлоор сэтгүүлч намайг Говь-Алтай аймгийн даргын нэр төрд халдсан, өрөөнд зөвшөөрөлгүй орсон хоёр үндэслэлээр хуулийн байгууллагаас шалгаж байгаа.

Тийм учраас миний зүгээс тухайн нэвтрүүлгийг бэлтгэх явцдаа ашигласан баримт материалаа Авлигатай Тэмцэх Газарт шалгуулахаар өгөх гэж байна" гэв. 

Мөн "Бид Говь-Алтай аймагт дараах асуудлыг тодруулж ажилласан.

  • Нэгдүгээрт Элсэлтийн Шалгалтад амжилттай оролцсон сурагчдыг гурван саяар шагнаж байгаа бол сумын Засаг дарга нарыг долоон сая төгрөгөөр шагнасан байгаа юм. Яагаад сурлагын чанараа ахиулсан хүүхдээс хоёр дахин илүү мөнгөн дүнгээр шагнаж байна вэ.
  • Хоёрдугаарт Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатын гэр бүлийн хүн болох н.Цэрэнтогтохын 100 хувь эзэмшлийн “Аксу-Алтай” компани нь Г.Чинбат даргын өөрийнх нь сонгогдсон тойрог болох Говь-Алтай аймгийн Бугат сумаас зарлагдсан тендерүүдэд оролцдог. Гэхдээ авсан тендерүүдийнхээ бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж өгдөггүй гэх асуудлыг иргэдийн зүгээс мэдээлсэн. Тухайлбал спорт заалны тендерт анх 2019 онд 250 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр тендерт шалгарч авч байсан бол 2024 онд тухайн тендерийг нэмээд 320 сая төгрөг болгож авсан нөхцөл байдалтай байна.  

Сурлагын чанараа ахиулсан сурагчдыг урамшуулахыг үгүйсгээгүй. Яагаад миний хүүхэд онц сурсны төлөө өөр нэг хүн хоёр дахин илүү мөнгөн урамшууллыг хувийн дансаараа авч байна вэ гэдгийг тодруулсан юм" хэмээв.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.