Хөдөлмөрийн баатар Ч.Галсан “Мэргэн ном” цом гардлаа


9-р сарын 26
15 цаг 48 минут

Ерөнийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээгчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, эрдэмтэн зохиолчдыг урамшуулах зорилгоор “Мэргэн ном” шагналыг 2019 оноос хойш жил бүр гардуулдаг болсон билээ. 

Энэ жилийн намрын "Номын баяр"-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээн дор намрын “Номын баяр”-ыг зохион байгуулсан бол өнөөдөр “Мэргэн ном” цомын эзнийг тодруулж, шагнал гардууллаа. Төрийн ордны Их танхимд болсон шагнал гардуулах ёслолын үеэр Г.Занданшатар дарга “Уншдаг, судалдаг ард түмэн урагшлан хөгжиж дэвшдэг. Хүн бүр өдөрт таваас доошгүй хуудас уншдаг больё хэмээн уриалгыг дэвшүүлсэн. Өдөр болгон хүн бүр уншицгаая” гэв. 

Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа “Бид жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногт номын баяраа зохион байгуулдаг уламжлалтай болсон. Ном бол та бүхнийг загнахгүй, зэмлэхгүй зодохгүй. Харин асар их мэдлэг, мэдээлэл өгнө. Дандаа сайн сайхныг өгдөг сайн нөхөр юм шүү гэдгийг онцлоод “Номын сайн нөхөр” аяныг өрнүүлж байна. Цаашлаад “Номын сайн нөхөр”-ийн тэмдэг, батламж гардуулдаг болох юм. Ингэснээр бусдыг уриалж чадвал улс орон хөгжин, дэвжинэ. Яагаад гэвэл та бүхний бодол оюунд Монгол Улсын маргаашийн ирээдүй зураастай, хөгжөөстэй байгаа. Тиймээс номын сайн нөхөр болж, жил бүр баяртаа сайн дураараа оролцдог хүүхдүүддээ талархал илэрхийлье” гэв. 

Өнгөрсөн жил энэхүү цомыг Төрийн соёрхолт, соёл судлаач “Тасам”-ын Ц.Санчир гардаж байсан бол 2024 оны “Мэргэн ном” цомын эзнээр Хөдөлмөрийн баатар Ч.Галсан тодорлоо. Шагналаа гардсаны дараа тэр ярихдаа “Маш их баярлалаа. Ёстой санаанд оромгүй үйл явдал боллоо. Би ийм хүндтэй шагнал авна гэж бодож явсангүй. Над руу утсаар ярихдаа “Ийм хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Та хүрэлцэн ирж оролцоорой” гэсэн. Тэгээд л ирлээ. Гэтэл ийм шагнал өгч байна. Сэтгэл их хөдөллөө” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Түүний 1988 онд бичсэн “Хөх тэнгэр сонсож бай” роман энэ онд эх хэлээрээ хэвлэгдэж, уншигчдын талархлыг хүлээсэн юм. Анх герман хэлээр 1988 онд бичиж, 1997 онд “Der blaue Himmel” нэрээр хэвлэгдсэн “Хөх тэнгэр сонсож бай” романы тухай “Шпийгель” сэтгүүлд “Үнэр ялдам, өнгө хурц, үйл явдлаар халгим цалгим байна. Хэн нэгэн ид шидтэн холын холоос Германы орчин үеийн утга зохиол руу цоо шинэ салхи илгээсэн мэт эрч хүчтэй мэдрэмж төрүүлж байна” хэмээн бичсэн байдаг. Энэ роман зохиолчийн хамгийн олон буюу 15 хэлээр хэвлэгдсэн бүтээл юм. Тухайлбал, герман хэлээр “Der Blaue Himmel” нэрээр 20 гаруй удаа, англиар “The Blue Sky”, испаниар “Сielo azul”, францаар “Ciel Bleu”, баскаар “Zeru urdina”, нидерландаар “De blauwe hemel”, даниар “Den blae Hemmel”, италиар “Il cielo azzurro”, солонгосоор “Цэнхэр тэнгэр” зэрэг нэрээр тус тус хэвлэгджээ.  

Үүнээс гадна номын нүүр хуудаст шинэ технологи нэвтрүүлсэн “Аргун Холдинг” хэвлэлийн газарт  “Номын ертөнцийн гавьяатан”-аар тодруулсан бол номын соёлыг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Номын жор” клубыг “Мэргэн уншигч”-аар тодруулж, батламж гардуулсан юм. Үүнээс гадна “Дэм авьяастан” сургалтын төвийн төгөлдөрийн хуурын багш, Монгол Улсын гавьяат багш Д.Наранцацрал болон түүний шавь нар, мөн “Номын ертөнц” клубын сурагчдад бэлэг, дурсгалын зүйл гардуулав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.