Х.Нямбаатар: Орон сууцны хороолол дунд төмрийн хог болон хоёрдогч түүхий эд авах, сэлбэг зарах үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй


9-р сарын 25
14 цаг 47 минут

Нийтийн эзэмшлийн талбай дээр болон орон сууцны хорооллын дунд төмрийн хог, хоёрдогч түүхий эд авах, машины сэлбэг зарах үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэж хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэв.

Тэрбээр "Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхонд орон сууцны хороолол дунд газраа зориулалтын бусаар ашиглаж, хоёрдогч түүхий эд цуглуулж, машины сэлбэг борлуулж буй иргэнд шаардлага хүргүүлж, зөрчлөө арилгах хугацаа өгсөн.

Гэвч шаардлагыг үл ойшоож, газраа зориулалт бусаар ашигласаар байгаа тухайн газрыг чөлөөлж, ирэх онд нийтийн эзэмшлийн талбай болгож тохижуулна. Сонгинохайрхан дүүрэг ирэх оны хөрөнгө оруулалтаараа тухайн газрыг тохижуулах хэрэгтэй.

Нийтийн орон сууцны хороолол дунд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан энэ мэт зүй бус үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй.

Мөн тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нүхэн гарцнаас баруун тийш, Сонсголонгийн уулзварын хойд эгнээнд сэлбэг зарж буй айлуудад тохижилтын нэгдсэн зураг гаргаж өгөөд тохижуулж чадахгүй бол газраа төр буцааж авна гэдгийг мэдэгдэнэ" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Хилийн боомтод VII/10-наас өмнө ирсэн барааны гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулна”7 сар 7. 14:14Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ7 сар 7. 14:13Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ7 сар 7. 14:12Ойн газар БНСУ-ын "Nurinue" компанитай ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтарна7 сар 7. 14:12Хиймэл оюуны засаглалын асуудлаарх анхдугаар чуулган Женевт эхэллээ7 сар 7. 14:10Гаалийн зөрчлийн 47.1 хувийг татвараас зайлсхийсэн үйлдэл эзэлжээ7 сар 7. 14:09Орон нутгийн эмч нар цээжний хөндийн мэс заслыг орон нутагтаа бүрэн нутагшууллаа7 сар 7. 14:07Б.Мөнх-Амар: Гаалиар "Инсулин" тариаг хууль бусаар их хэмжээгээр нэвтрүүлэхийг завдаж байна7 сар 7. 14:04Шинээр төрсөн гавьяатууд7 сар 7. 14:03УИХ 35 удаагийн нэгдсэн хуралдаан, 127 удаагийн Байнгын хорооны хуралдаанаар 263 асуудал шийдвэрлэжээ7 сар 6. 15:32Цахим судалгаа, хуурамч линкээр үйлдсэн залилан хамгийн их бүртгэгджээ7 сар 6. 15:31Үндэсний их баяр наадмын өсвөрийн сур харваанд 420 гаруй хүүхэд оролцож байна7 сар 6. 15:30
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.