Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тухай тогтоолыг батлав


9-р сарын 25
14 цаг 46 минут

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

 Тус тогтоолоор:

-“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын 2007 оны тогтоолын 3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад өөрчлөлт оруулах санал боловсруулах,

-Тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарч буй хил зааг нь тогтоогдоогүй ордуудын талбайн хил заагийг тогтоох саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгалаа.
-Үндэсний баялгийн сангийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг ашиглаж буй хуулийн этгээдийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгав.

-Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай, Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд стратегийн орд газрыг эргэлтэд оруулж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх, тэдэнд тэгш, шударга хүртээх эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна. Дээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлж, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба мэдээлжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа3 цаг 21 минутын өмнөИхэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 цаг 22 минутын өмнөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна3 цаг 23 минутын өмнөГ.Дамдинням: Шатахууны үнийг буулгана3 цаг 24 минутын өмнө"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ3 цаг 24 минутын өмнөБогдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ3 цаг 24 минутын өмнөЭлсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна3 цаг 26 минутын өмнөТэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө3 цаг 27 минутын өмнөИнфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ3 цаг 27 минутын өмнөЕсөн улсын 129 иргэнийг албадан гаргав3 цаг 28 минутын өмнөНьюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.