Н.Учрал: Ц.Туваан сайдтай хамтарч "Ачит Ихт" ХХК-ийн удирдлагуудтай уулзана


9-р сарын 25
14 цаг 45 минут

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр сэтгүүлчид ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас "Ачит Ихт" ХХК-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлж явуулах болсон талаар тодрууллаа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Ачит Ихт компанитай холбоотой асуудлыг өргөн агуулгаар нь харахын бол тодорхой хэлэлцээр хийх ёстой. Энэ нь хууль хяналтын байгууллага руу шилжсэн асуудал юм. Анхнаасаа буруу явж ирсэн учраас өнөөдрийн байдал үүссэн. 

Хувийн байгууллага хөрөнгө оруулалт хийчихсэн. 34 хүртэлх хувийн ногдол ашиг дээр хөрөнгө оруулалтыг нөхөх ёстой гэсэн шаардлагыг бидэнд тавьдаг.

Стратегийн орд эзэмшиж буй хувийн компаниудтай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ёстой. Орд ашиглах гэрээг байгуулж, үүссэн эрх зүйн үр дагаврыг аль аль тал хариуцаж явдаг тал руу шилжих ёстой. 

Тиймээс "Ачит Ихт" ХХК дээр ажлын хэсэг ажиллана. Энэ асуудлаар Ц.Туваан сайдтай хамтарч тухайн компанийн удирдлагуудтай уулзана.  

Гол нь улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон стратегийн орд, түүний үүсмэл ордыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмшинэ гэж Ашигт малтмалын тухай хуульд заасан зарчмыг хэрэгжүүлэх ёстой" хэмээн ярилаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.