Сайд П.Наранбаяр 11-11 төвд ажиллаж, гомдол шийдвэрлэнэ


9-р сарын 25
14 цаг 44 минут

Сайд П.Наранбаяр 11-11 төвд ажиллаж, гомдол шийдвэрлэнэ

Засгийн газрын 11-11 төвд ирсэн иргэдийн гомдол хүсэлтийг шийдвэрлэх, асуудалд хариулт өгөх зорилгоор Боловсролын сайд П.Наранбаяр энэ долоо хоногт 11-11 төвд ажиллахаар болжээ.

Хичээлийн шинэ жил эхэлсэн ч зарим сургууль, цэцэрлэгийн засвар дуусаагүйгээс хичээлийг цахимаар хийх, аль эсвэл өөр сургуульд суралцах, сурагчдын биеийн тамирын хувцасыг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр нэгдсэн байдлаар "шахах", мөн цэцэрлэг, сургуулиуд ангийн хуримтлал үүсгэх нэрийн дор мөнгө татах, ойн баяр нэрээр эцэг эхчүүдээс мөнгө шаардах зэрэг үйлдлүүд тасралтгүй гарсаар байгаа юм.  Түүнчлэн зарим цэцэрлэгийн багш 58 хүүхэдтэй ажиллах шаардлага ч гарч буй. Иймээс Боловсролын сайд П.Наранбярыг Засгийн газрын 11-11 төвд ажиллаж, асуудлыг шийдвэрлэх үүрэг даалгаврыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.

Засгийн газрын 11-11 төвд боловсролын салбартай холбогдуулан иргэдээс гаргасан санал гомдлыг хүргэж байна.

2024.09.24 15:33

Нийслэлийн 195-р цэцэрлэг нь хичээл эхэлснээс хойш анх удаа эцэг эхийн хурал хийж цэцэрлэгийн 10 жилийн ой гээд 30,000 төгрөг хивс авна гээд 30,000-70,000 төгрөг хураалгаж байгаа. Анги хуримтлалын мөнгөө сарын 10,000 төгрөгийг сараар эсвэл жилээр төл гэсэн шаардлага тавьж байна. Манай дүү нар явдаг. Санхүүгийн дарамт үүсгэж байгаа нь хүндрэлтэй байна. Энэ асуудыг холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү.

2024.09.24 11:40

Багш нар цалингаа нэмүүлэхийг их шаардах юм. Сургалтаа хэр чанартай зааж байгааг нь харж байгаад цалингаар нь үнэлдэг баймаар байна. Хүүхдүүд нь юу ч сураагүй, зарим багш нь ямар ч чадваргүй байж ижил хэмжээний цалин авч байна. Холбогдох яам нь энэ тал дээр бодлого гаргаж ажилламаар байна. Уламжилж өгнө үү.

2024.09.24 09:16

СБД-ийн 16 дугаар хорооны оршин суугч байна. Манай хороонд Ерөнхий боловсролын бага сургууль баригдаад 5 жил болж байна. Гэтэл сургууль нь ашиглалтад орохгүй үйл ажиллагаагаа явуулахгүй байна. Яаралтай шалгалт хийж үйл ажиллагааг нь эхлүүлж өгөхийг хүсэж байна. Энэ асуудлыг холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү.

2024.09.23 16:00

Боловсролын яамнаас багш нарт дата багц сар болгон олгохоор багц дугаар өгсөн юм. Сар болгон байгууллагаас 15,000 төгрөг төлдөг. Гэтэл уг дугаар нь дата орохгүй зөвхөн мобиком дотроо үнэгүй ярих эрх байна. Улсаас зарцуулагдаж байгаа мөнгө ямар ч хэрэггүй болж байна. Ядаж дата дагалддаг болмоор байна. Үүнийг шалгуулж арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Энэ асуудлыг холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү.

2024.09.23 12:27

БЗД-ийн 14-р сургуулийн өргөтгөлийн байр нь санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар үйл ажиллагаагаа явуулахгүй байна. Манай хүүхэд 9-р ангид суралцдаг. 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн анги танхим хүрэлцэхгүй цахимаар хичээллэж байна. Анги дэвших шалгалт өгөх хүүхдүүд цахимаар хичээллэх нь хохиролтой байна. Энэ асуудлыг холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү.

2024.09.23 12:15

БЗД-ийн 301 дүгээр цэцэрлэгт гомдолтой байна. Манай хүүхэд харьяаллын бүртгэлээр тус цэцэрлэгт бүртгэгдсэн юм. Гэтэл манай хүүхдийг одоог хүртэл шийдэж цэцэрлэгтээ хамруулахгүй байна. Тус асуудлаар цэцэрлэгийн эрхлэгч арга зүйч нартай уулзахад амархан шийдэгдэхгүй гээд байна. Хүүхдээ цэцэрлэгт нь яаралтай хамруулах хүсэлтэй байна. Энэ асуудлыг холбогдох байгуулагд нь уламжилж өгнө үү. (ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ хуулийн 12.5.Гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд өөрт нь шилжүүлэхийг

2024.09.25 12:00

БЗД-ийн 202 дугаар цэцэрлэгийн 4 бүлгийн хүүхдүүд 9 сарын 1-ээс хойш цэцэрлэгтээ явж чадахгүй байна. Учир нь засвар хийж байгаа гэсэн. Яагаад зуны цагаар засвараа хийгээгүй юм бэ яаралтай засвараа хийж дуусгах хэрэгтэй байна. Уламжилж өгнө үү.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно8 сар 25. 14:04Гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцжээ8 сар 25. 14:02Албан тушаалаа урвуулан ашиглаж төрийн байгууллагад ₮145,2 саяын хохирол учруулжээ8 сар 25. 14:02Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ8 сар 24. 12:19Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлох заалтууд8 сар 24. 12:18Сонгинохайрхан дүүрэгт байрны түрээс хамгийн хямд байна8 сар 24. 12:17Хөгжлийн банк “Монголын төмөр зам” ТӨХК-д 100 сая долларын санхүүжилт олголоо8 сар 24. 12:16"Нарны илч” төслийн явцтай танилцлаа8 сар 24. 12:14Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа8 сар 24. 12:13“Нүүдэлчин” фестивальд Дундговь аймаг түрүүлж, 30 сая төгрөгөөр шагнууллаа8 сар 24. 12:13500 гаруй сонсогч анхан шатны бэлтгэлд хамрагдаж байна8 сар 24. 12:12Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг гурван сараар хасна8 сар 24. 12:11
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.