Нийтийн тээврийн 15 жолоочийг “Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр”-т хамрууллаа


9-р сарын 25
14 цаг 42 минут

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудын их багтаамжийн автобусны жолооч нарын харилцаа хандлага, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Уран жолоодлого” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг.

 

Энэ жилийн тэмцээнд  нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 11 аж ахуй нэг, байгууллагын 16 багийн 85 жолооч оролцов. Тэмцээнд оролцсон жолооч нарын ур чадварыг үнэлэхээс гадна ажлын өдрийн бичлэгийг хянаж, бэлэн мөнгө авсан, зогсоолгүй газар зогссон, тамхи татсан эсэх ёс зүйн алдаа гаргаагүй байхыг гол шалгуураа болгожээ. Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, үйлчилгээний салбарт манлайлал үзүүлж, ур чадварын тэмцээнд тэргүүлсэн 15 жолооч “Түрээслээд өмчлөх орон сууц хөтөлбөр”-т хамрагдахаар боллоо. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр жолооч нарт  “Түрээслээд өмчлөх орон сууц хөтөлбөр”-т хамрагдах эрхийн бичгийг гардуулжээ. 

 

Тэрбээр энэ үеэр “2024 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлж, жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгосон. Парк шинэчлэлийн ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, ирэх долоо хоногоос том оврын 31 автобус үйлчилгээнд явж эхэлнэ. Цаашид олон жил үр бүтээлтэй ажилласан үйлчилгээний болон хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ” гэдгийг онцолж байв.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.