Төсөв 2025: Хөвсгөл тэргүүлж, Төв аймаг сүүл мушгив


9-р сарын 25
14 цаг 41 минут

Төсөв 2025: Хөвсгөл тэргүүлж, Төв аймаг сүүл мушгив

Монгол Улсын Засгийн газраас ирэх 2025 оны төсвийг УИХ-д өргөн бариад буй. Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлт болох сонгуулийн холимог тогтолцоогоор анхны 126 төлөөлөл бүхий Улсын Их Хурал байгуулагдаж, улмаар нийт ард иргэдийн саналыг гээхгүй байх зарчим дор анхны гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдсан. “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээг гурван нам байгуулж, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх дөрвөн бүлэг, дөрвөн үндсэн чиглэл бүхий “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг батлуулж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлж байгаагаа мэдэгдсэн.

Ирэх 2025 он нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил учраас эдийн засгийн хамгийн тулгамдсан, хугацаа шаардсан суурь асуудлуудыг шийдвэрлэж эхлэх, бүсчилсэн хөгжлийн цогц реформын эхний шатыг хэрэгжүүлэх, нийслэлийн төвлөрлийг задлах зэргээр олон жил ужгирсан асуудлуудыг дорвитой шийдвэрлэхэд чиглэсэн гэдгийг онцолж буй.

Монгол Улсын Засгийн газар 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд, нийт зардал 35.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг байхаар төлөвлөөд байгаа юм. Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсөв өргөн баригдсаны дараа аль аймагт хэдэн төгрөгийн санхүүжилт тавигдсан нь олны анхаарлыг татдаг.

Өмнө нь хэн сүйхээтэй  нь сонгогдсон тойрогтоо буюу аймагтаа ахиухан төсөв тавиулдаг бичигдээгүй хууль үйлчилж байсан. Тэгвэл сонгуулийн холимог тогтолцоо нэвтрүүлснээр Монгол Улсын эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бөгөөд энэхүү бодлоготой төсвийн бодлого ч мөн уялдана гэдгийг онцолж байсан юм.

Жил бүрийн төсөв хэлэлцэх үед Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нутаг Хэнтий аймаг төсвийн хуваарилалтаас хамгийн том бялгууг хүртлээ гэх шүүмжлэл өрнөдөг. Тус аймагт ногдох хөрөнгө оруулалтын хэмжээ бусад аймгуудаас дунджаар гурав дахин их байгаа талаар эдийн засагчид онцолж байсан. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ тус аймаг улсдаа тогтмол тэргүүлж байсан юм. Тухайлбал, 2024 онд Хэнтий аймагт улсын төсвөөс 38.7 тэрбум төгрөг хуваарилсан нь бусад аймгуудаас хамгийн өндөр үзүүлэлт байсан бол Говьсүмбэр аймагт хамгийн бага буюу 6.8 тэрбум төгрөг хуваарилсан .

УИХ-аар ирэх аравдугаар сард хэлэлцэж эхлэх Монгол Улсын 2025 оны төсөвт аймгуудад хуваарилсан мөнгөн дүнг дараах байдлаар тусгажээ.

Тэгвэл ирэх онд Хөвсгөл аймагт хамгийн өдөр буюу 60.4 тэрбум төгрөг хуваарилсан бол хамгийн бага мөнгийг Төв аймагт тусгажээ. Төв аймгийн хувьд 2025 онд есөн тэрбум төгрөгийн санхүүжилт авах тооцоолол гарчээ. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр төсөвтэй Хөвсгөл аймаг хамгийн бага төсөвтэй Төв аймгаас даруй 6.7 дахин их төсөвтэй байна.

Ийнхүү уламжилж ирсэн өмнөх жилийн жишгийг эвдэж Хөвсгөл аймаг улсаас санхүүжих санхүүжилтийн мөнгөөрөө тэргүүлсэн бол Хэнтий аймагт 47.3 тэрбум төгрөг төсвөөс олгохоор төсөөлсөн байна. Харин 2024 оны төсөвт улсаас олгох санхүүгийн дэмжлэгээр сүүл мушгиж байсан Говьсүмбэр аймгийн хувьд нэг байраар урагшилж ирэх онд Төв аймгийн урд гишгэлээ.

2025 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт доор дурдсан хэмжээтэй санхүүгийн дэмжлэг олгоно:

Д/д Аймаг Олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ /сая төгрөгөөр/
1 Архангай 52,186.4
2 Баян-Өлгий 34,200.2
3 Баянхонгор 41,955.9
4 Булган 24,117.3
5 Говь-Алтай 34,310.4
6 Дорнод 2,424.5
7 Дундговь 24,007.4
8 Завхан 53,371.4
9 Өвөрхангай 42,994.9
10 Сүхбаатар 28,334.3
11 Төв 9,001.9
12 Увс 42,073.9
13 Ховд 19,295.9
14 Хөвсгөл 60,435.3
15 Хэнтий 47,348.3
16 Говьсүмбэр 11,725.4
Нийт дүн 527,783.5

Эцэст нь Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс энэ оны тавдугаар сарын 6-ны өдөр “Аймгуудын өрсөлдөх чадвар-2023” үзүүлэлтийг танилцуулсан. Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалсан Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 181 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдогоороо онцлог.

Энэхүү үзүүлэлтээр аймгуудын өрсөлдөх чадвараар Орхон аймаг тэргүүлж, Завхан, Говь-Алтай аймгууд сүүл мушгисан юм. Аймаг тус бүрээр нь харвал 21 аймгаас 12 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн жилээс өссөн бол есөн аймгийн оноо буурсан байна.

Төв аймаг 13 оноо, Ховд аймаг 12 оноо, Баян-Өлгий аймаг 10 оноо, Дархан-Уул аймаг есөн оноогоор өссөн нь өрсөлдөх чадварын ерөнхий оноогоо хамгийн ихээр ахиулсан үзүүлэлт юм. Говь-Алтай аймаг 12 оноо, Завхан аймаг есөн оноогоор буурсан нь өрсөлдөх чадварын ерөнхий оноо хамгийн ихээр буурсан үзүүлэлт гэдгийг тус судалгаанд онцолж байсан юм.

Аймгуудын өрсөлдөх чадварын оноо

  1. Орхон-100
  2. Дорноговь-97.96
  3. Дархан-Уул-95.12
  4. Өмнөговь-81.88
  5. Говьсүмбэр-81.73
  6. Дорнод 79.36
  7. Сэлэнгэ 78.62
  8. Хэнтий 78.24
  9. Өвөрхангай 77.25
  10. Увс 66.67
  11. Сүхбаатар 64.10
  12. Төв 63.78
  13. Баян-Өлгий 63.50
  14. Ховд 62.15
  15. Хөвсгөл 57.33
  16. Баянхонгор 55.52
  17. Архангай 48.89
  18. Булган 40.08
  19. Говь-Алтай 36.72
  20. Завхан 35.69
  21. Дундговь 34.93

Түүнчлэн 2023 онд нийт аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо 66.6 болж өмнөх оныхоос 1.6 оноогоор өссөн бөгөөд өнгөрсөн 12 жилийн хугацаанд аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг хийхэд ерөнхийдөө таван аймаг ээлж дараалан доогуур байр эзэлж байгаа гэдгийг онцолж байсан юм.

Угтаа аймгуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд төсвийн оновчтой бодлого, хуваарилалт бас нэгэн чухал хөшүүрэг болох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн Банк группийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Викториа Делмон томилогджээ7 сар 27. 17:20Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр ОУСК-тай хамтран ажилланаМонголбанк болон Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК) хооронд өчигдөр “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл II” техник туслалцааны хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Дэлхийн Банк Группийн Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Викториа Делмон нар гарын үсэг зурав. Энэхүү санамж бичиг нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлд Монгол Улсын банкны салбарын тэсвэртэй байдлыг бэхжүүлэх зорилготой юм. Санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг тогтоох хяналт шалгалтын шаардлага, журмыг боловсронгуй болгох, холбогдох өгөгдөл мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах чадавхыг нэмэгдүүлэх, шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх, мөн эрсдэлийг хяналт шалгалтын үйл ажиллагаанд тусгах чиглэлээр хамтран ажиллана. Монголбанк 2025 онд ОУСК-тай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд Монгол Улсын банкны салбарын өртөмтгий байдлын үнэлгээ”, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Уур амьсгалын сценари дүн шинжилгээ”-г тус тус хийсэн. Эдгээр судалгааны үр дүнгээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй биет болон шилжилтийн эрсдэлд Монгол Улсын банкны салбар өндөр өртөмтгий бөгөөд үүний улмаас хүлээгдэж буй зээлийн алдагдал мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэх эрсдэлтэй болохыг тогтоосон байна. Иймд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлд банкуудын бэлэн байдал, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, хангах, эрсдэлийг үнэлэхэд шаардлагатай өгөгдөл мэдээллийн хүртээмжийг сайжруулах, эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Монголбанкнаас цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэн, уг ажлыг энэхүү санамж бичгийн хүрээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж байна.7 сар 27. 17:20Худалдааны тэнцэл 4.5 тэрбум долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 4.2 дахин өсжээ7 сар 27. 17:19ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа7 сар 27. 17:17Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ7 сар 27. 17:16Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 8 дугаар сарын 10-наас эхэлнэ7 сар 27. 17:11Манай улсад бүх төлбөр тооцооны 71 хувийг бэлэн бусаар хийдэг7 сар 27. 17:10Монголд анх удаа 300 метрийн урттай дижитал бүтээлийг KHARKHORUM фестиваль хүргэх болно7 сар 27. 17:09Дараах бүтээгдэхүүнүүдээс нянгийн халдвар илэрсэн тул эргүүлэн татаж байна7 сар 27. 17:09Английн Лийдс хотын музейд XIII зууны Монголын талаарх үзүүлбэрийг олон нийтэд толилуулж байна7 сар 27. 17:07Хятадын санах ойн чип үйлдвэрлэгч компанийн хувьцаа IPO хийсний дараа огцом өсөв7 сар 27. 17:06Уулын замд ачааны автомашинууд мөргөлдсөн осол гарчээ7 сар 27. 17:06
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.