Б.Жавхлан: "Fitch" агентлагаас бидэнд өгч байсан хамгийн өндөр үнэлгээндээ 10 жилийн дараа эргэн ирлээ


9-р сарын 25
14 цаг 39 минут

Аливаа улсын Засгийн газар хөрөнгийн зах зээл дээр бонд гаргах бол "Fitch", "S&P", "Moody's" зэрэг агентлагаар зээлжих зэрэглэлээ тогтоолгодог.

Иймд манай улс Чингис бондыг гаргахынхаа өмнө буюу анх 2010 онд олон улсад зээлжих зэрэглэлээ тогтоолгож байжээ. 2011 онд "Fitch" агентлаг Монгол Улсад "В+ Тогтвортой" үнэлгээг өгсөн нь манай улсын авч байсан хамгийн өндөр үнэлгээ юм байна. Харин 2013 оноос дээрх агентлагуудын зээлжих зэрэглэлийн үнэлгээ нь тогтмол унасаар 2016 онд хамгийн доод шатандаа очжээ. Улмаар манай улс Олон Улсын Валютын Сан(ОУВС)-гийн хөтөлбөрт орсноор аажмаар сэргэж, 2018 онд "Fitch" агентлаг "В" ангилалд оруулсан байдаг.

Харин энэ долоо хоногийн эхээр тус агентлагаас мэдээлснээр манай улсын зээлжих зэрэглэл "В+ Тогтвортой" болсон юм.

зураг
 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Монгол Улсын Засгийн газрын үнэлгээг нэг бүтэн зэрэглэлээр ахиуллаа. "Fitch" агентлагаас манайд өгч байсан хамгийн өндөр үнэлгээн дээрээ бид буцаж ирлээ. Энэ бол нэг л алдвал хөгжлөө 10-12 жил, магадгүй үүнээс ч их хугацааг алдах эрсдэлтэй байдаг гэдгийг харуулсан анхааруулга юм.

Мэдээлэл гарсны дараагаар Засгийн газрын бондууд болон дотоодын бондуудын үнэлгээ эрс сайжирлаа. Үүнийг дагаад Хөгжлийн Банк, ХААН Банк, Хас Банкны зээлжих зэрэглэл сайжирсан. Мөн Энержи Ресурсын зээлжих зэрэглэл нэмэгдэхээр хүлээгдэж байна.

Эдгээр санхүүгийн институтаар дамжуулан гаднаас хөрөнгө оруулалт татах боломж нэг шат ахиж, гаднаас татах хөрөнгийн эх үүсвэрийн өртөг буурч, эцсийн хэрэглэгч буюу зээлдэгчдэд очих зээлийн хүү буурах таатай нөхцөл бүрдэж байна" гэв.

зураг
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.