ОУЭХА: Сэргээгдэх эрчим хүчийг 2030 он гэхэд гурав дахин нэмэгдүүлнэ


9-р сарын 25
14 цаг 32 минут

 Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг 2030 он гэхэд гурав дахин нэмэгдүүлэх зорилт биелэх боломжтой гэж Олон улсын эрчим хүчний агентлагаас /ОУЭХА/ мягмар гарагт гаргасан тайланд дурджээ. 

Нью-Йорк хотноо болж буй Уур амьсгалын долоо хоногийн хүрээнд Засгийн газар болон бизнесийн салбарын манлайлагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээнүүдийг хэлэлцэх гэж буй үед уг тайланг танилцуулсан байна. 

Өнгөрсөн онд Дубайд болсон Уур амьсгалын асуудлаарх COP28 бага хурлын үеэр дэлхийн 200 орчим улс орон 2050 он гэхэд эрчим хүчний салбараас ялгарах хорт хийн хэмжээг тэглэхээр тохиролцож, салхи, нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх амлалт өгсөн юм.

 Эдийн засгийн таатай байдал, үйлдвэрлэлийн өргөн боломж, оновчтой бодлогын ачаар сэргээгдэх эрчим хүчний зорилтод хүрэх боломжтой байна гэж ОУЭХА мэдэгдсэний зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал нэмэгдэх нь олборлодог түлшний хэрэглээ ба хэрэглэгчдийн зардлыг бууруулахгүй гэдгийг дурдсан байна.   

“Сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлсний үр нөлөөг бүрэн дүүрэн хүртэхийн тулд улс орнууд 2030 он гэхэд 25 сая километр цахилгаан эрчим хүчний сүлжээг бий болгох хэрэгтэй. Мөн дэлхий дахинд 2030 он гэхэд 1500 гВт гигаватт эрчим хүчийг хадгалах хүчин чадал хэрэгтэй болно” гэж ОУЭХА мэдэгджээ. 

Улс орнууд Парисын уур амьсгалын хэлэлцээрийн хүрээнд дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй холбоотой зорилтуудыг үндэсний төлөвлөгөөндөө тусгах ёстой гэж тус байгууллагын тайланд тэмдэглэсэн байна.

 Өнгөрсөн онд дэлхийн эрчим хүчний салбараас ялгарч буй хорт хийн хэмжээ түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж, эрчим хүчний хэрэглээг багасгахын тулд эрчим хүчийг хэмнэх арга хэмжээнүүдийг хоёр дахин эрчимжүүлснээр 2020-иод оны эцэс гэхэд дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг 10 тэрбум метр тонноор бууруулах боломжтой гэж тайланд дурдсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36Google-ийн зах зээлийн үнэлгээ 500 тэрбум ам.доллароор буурчээ10 сар 30. 15:35Оюу толгойн хоёр ажилтны гэмтэл амь насанд халгүй, 13 ажилтныг эмнэлгийн хяналтаас гаргажээ10 сар 30. 15:35Дарханы дулааны цахилгаан станцын насжилтын хугацаа хэтэрч гэмтэл гарчээ10 сар 30. 15:35Н.Учрал: Оюутолгойгоос ногдол ашиг авах нь баталгаажсан, тоогоо бол тогтоогүй10 сар 30. 15:34Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 15:32Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 15:31Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 30. 15:31Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 15:24Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй10 сар 29. 16:51ББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ10 сар 29. 16:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.