"Зээлжих зэрэглэл өссөнөөр 14 мега төсөл хэрэгжих боломжтой"


9-р сарын 20
14 цаг 54 минут

Монголын зээлжих зэрэглэлийн үнэлгээ 10 жилийн дараа B+ тогтвортой зэрэглэлд шилжсэн нь эдийн засагт олон эерэг нөлөө гарахын илрэл гэдгийг эдийн засагч, судлаачид хэлж байгаа юм. Энэ талаар эдийн засагч Ч.Сосорбарамаас тодрууллаа. 


-"Fitch Ratings" агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”-ээс “B+” болгон дээшлүүллээ. Энэ нь эдийн засагт ямар боломжуудыг бий болгож байна вэ?

-Зээлжих зэрэглэл өссөнөөр Монгол Улс гадаадаас бага өртөгтэй санхүүжилт босгох боломжтой болж байна. Тодруулбал, Монголын Засгийн газраас хэрэгжүүлэхээр болсон 14 мега төсөл дээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах эерэг мессеж болж байна. Цаашлаад гадаадын санхүүжилтийг бага өртгөөр татаж, дотооддоо бага хүүтэй зээл олгох эх үүсвэртэй болно.

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хэд хэдэн үндэслэлээр тогтвортой байгааг дүгнэлтэд дурдсан байна. Цаашид улсын эдийн засгийн бүх үзүүлэлт тогтвортой байх төлөвтэй гэж ойлгож болох уу?

-Covid-19 цар тахлаас хойш Монгол Улсын эдийн засгийн байдал эрчимтэй сэргэж байгаа. Дээр нь нэмээд сонгуулийн өмнөх хоёр жил буюу 2022, 2023 онд төсвийн алдагдлыг маш бага хэмжээнд барьж байсан. Мөн инфляцын түвшин аажмаар буурч, нэг оронтой тоонд орсон. Энэ нөхцөл байдал маань өөрөө зээлжих зэрэглэлийг өсгөх боломжийг бий болгоход тодорхой нөлөө үзүүлсэн. Хэдийгээр дэлхийн зах зээлд нүүрс, түүхий эдийн үнэ буурсан ч Монгол Улс ялангуяа 2024 онд хангалттай хэмжээний нүүрсний экспорт гаргаж байгаа. Энэ нь нүүрс, түүхий эдээс олж байгаа орлого тогтвортой байх шинжтэйг илтгэж байна.

Мөн макро эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй тогтворжиж ирж байна гэсэн байр суурийг тус зээлжих зэрэглэлийн үнэлгээ илэрхийлж байна.

Нөгөө талдаа зээлжих зэрэглэл нэмэгдэж байна гэдэг нь томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, гадаадаас банк санхүүгийн байгууллагууд хямд эх үүсвэртэй хөрөнгө оруулалт татах, буцаагаад боломжит хувилбараар зээлдэгчдээ олгох боломж нээгдэж байна.

Гэхдээ эргэлзээтэй байгаа зүйлс бий. Тухайлбал, зээлжих зэрэглэл өслөө гээд Засгийн газрын өрөө яаран нэмэх асуудал гарах вий дээ гэсэн болгоомжлол.

Энэ жил төсөв нэлээд тэлсэн, дээр нь олон мега төслийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Тэгэхээр мега төслүүдийг санхүүжүүлэх эрэмбээ тогтоохгүй бол бүгдийг нь нэг дор санхүүжүүлнэ гэхээр Засгийн газрын өрийг нэмэх вий гэсэн болгоомжлол байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Бархасбадь гаригийн дагуул дээр амьдрал орших эсэхийг судална9 цаг 52 минутын өмнөӨмнөд Солонгостой холбогддог авто замын зарим хэсгийг Умардын тал дэлбэлжээ9 цаг 53 минутын өмнөДэлхийн банк хамгийн ядуу 26 орныг нэрлэжээ9 цаг 53 минутын өмнөЗасгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөр: Aтомын цахилгаан станц ашиглах бодлого хэрэгжүүлнэ9 цаг 54 минутын өмнөХотын даргын орлогчоор Т.Даваадалай, А.Амартүвшинг томилжээ10 сар 15. 16:01Хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлах зорилт дэвшүүлжээ10 сар 15. 15:58"Регистрийн дугаар олголт 1983 онд эхэлж, 1988 онд дууссан юм. Олон жилийн хөдөлмөр орсон"10 сар 15. 15:53Авто тээврийн мэргэшсэн механикч, инженерийг өндөр түвшинд сургаж эхэллээ10 сар 15. 15:52Дэлхийн хэвлэл мэдээллийн VI чуулганд 106 орны төлөөлөгч оролцож байна10 сар 15. 15:44Монголын самбочид ДАШТ-ээс 14 медаль хүртжээ10 сар 14. 15:30Э.Золзаяа: МАН хотыг сэргээнэ гэсэн. Шалтаг тоочихгүйгээр мөрийн хөтөлбөрөө бодитоор биелүүлэхийг хүлээх л үлдлээ10 сар 14. 15:27"Цас орохоор зуны дугуйтай тээврийн хэрэгслийн жолооч нар удаан явж түгжрэл үүсгэдэг зэргээс шалтгаалж өвлийн дугуйг зөвлөөд байгаа юм"10 сар 14. 15:26
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.