“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ


9-р сарын 20
14 цаг 53 минут

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75, хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан “Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд нээлээ. 

Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгээс санаачлан ГХЯ, БНХАУ-ын ЭСЯ-тай хамтран цуврал үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь энэ үзэсгэлэн юм. Үзэсгэлэнд 75 гэрэл зургийг толилуулж, хоёр улсын хооронд тогтоосон дипломат харилцааны өнөө хүртэлх түүхийг дурсах боломжийг олгож байгаа юм. 

Тухайлбал, БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай БНМАУ-д айлчилсан, Эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ байгуулагдсаны 2 жилийн ойн баярт оролцож буй, БНМАУ-ын холын зайн унадаг дугуйн тамирчид 1400 гаруй км зам туулан Бээжин хотод хүрэлцэж ирж байгаа болон Улаанбаатар-Бээжингийн төмөр замын хөдөлгөөний нээлт, 15 мянган хүний суудалтай Төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилга, Энх тайвны гүүрний нээлт зэрэг түүхэн ховор зургийг дэлгэжээ. Тэдгээрээс хамгийн онцлох нь 1949 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай хоёр орны хооронд тогтоосон дипломат харилцааны эхлэлийг гэрчлэх захидлууд байв. Нэг нь тухайн үед БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлайгаас БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсанд өөрийн гараар бичсэн захидал буюу хоёр талын харилцаа эхэлснийг гэрчлэх баримт юм. Нөгөөх нь Ерөнхий сайд Х.Чойбалсан 1950 оны 9 дүгээр сарын 30-нд БНХАУ байгуулагдсаны нэг жилийн ойд зориулж баяр хүргэсэн захидал байлаа. 

Энэ мөчөөс эхэлсэн найрамдалт харилцаа үргэлжилсээр өнөөдөр иж бүрэн стратегийн түншлэлийн  түвшинд хүрээд байгааг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх онцлоод, “Тус үзэсгэлэн нь хоёр орны ард түмний харилцан танин мэдэхүй, хүндэтгэл, итгэлцлийг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаа”-гаа илэрхийлсэн юм. Тэрбээр, -Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны гуравдугаар чуулганд хэлсэн үгэндээ “Манай хоёр орон байгальд ээлтэй эдийн засаг, нийгмийн хөгжлийг нягт уялдуулж, сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлснээр хоёр орон “Ногоон торгоны зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах боломжтой” гэж тэмдэглэсэн нь үлгэр жишээ түншлэлийг цогцлоох алхмын чухал хэсэг хэмээн тодотголоо. 

Түүнчлэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан “Хүнд хэцүү цаг үед нэгэндээ мөнгө хандивлаж, бие биедээ тусалж байсан гүнзгий нөхөрлөлтэй улсууд. Харилцан итгэж байж хөгжил бий болно. Түүхийг эргэж харах нь ирээдүйн дүр зургийг илүү сайн зурахын төлөө” гэдгийг онцолсон юм.   

Монгол, Хятадын харилцаа өргөжин, сүүлийн жилүүдэд дээд түвшний айлчлалын давтамж нэмэгдэн, иргэд хоорондын харилцаа ч гүнзгийрч байгаа. Иргэд хоорондын болон соёл, хүмүүнлэгийн харилцаа нь улс хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Үүнд Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ. 

“Найрамдлын 75 жил” үзэсгэлэн энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно10 сар 12. 9:47Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:46Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ10 сар 12. 9:45Төсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв10 сар 12. 9:44Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.