И.Маскийн ажилтнууд К.Харрисыг илүүтэй дэмжиж байна


9-р сарын 19
15 цаг 53 минут

Америкийн тэрбумтан Илон Маск Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, Ерөнхийлөгч асан Дональд Трампыг  дэмжиж байгаа бол түүний байгуулсан компаниудын ажилтнууд Д.Трампын өрсөлдөгч Камала Харрист хандив өргөж байна. 

Сонгуулийн штабуудад цугларч буй хандив болон лоббигийн мэдээллийг хянадаг ашгийн бус “OpenSecrets” байгууллагын мэдээлснээр, “Tesla”  компанийн ажилтнууд К.Харрисын сонгуулийн штабт 42 824 ам.доллар, Д.Трампын штабт 24 840 ам.доллар хандивлажээ. 

Мөн “SpaceX” компанийн ажилтнууд К.Харрист 34 526 ам.доллар хандивласан бол Д.Трампад 7 652 ам.долларын хандив өргөсөн байна. Харин олон нийтийн сүлжээний Х платформын /хуучнаар Твиттер/ ажилтнууд К.Харрист 13 213 ам.доллар хандивласан бол Д.Трампад 500 хүрэхгүй доллар хандивлажээ. 

Хэдийгээр эдгээр компанийн ажилтнуудаас сонгуулийн штабуудад өргөсөн хандивын хэмжээ харьцангуй бага байгаа боловч И.Масктай улс төрийн байр суурийн хувьд зөрчилдөж байгааг нь харуулж байна. Дэлхийн хамгийн баян хүн болох И.Маск Д.Трампыг дэмжиж байгаагаа X сүлжээндээ илэрхийлсээр ирсэн юм. 

И.Маскаас энэ талаар тодруулахыг хүссэн боловч одоогоор хариу өгөөгүй байна. Тэрбээр 2020 онд Ерөнхийлөгч Жо Байденыг дэмжиж байсан боловч түүнээс хойш барууны үзэл баримтлал руу хэлбийх болжээ. Д.Трамп 11 дүгээр сарын 5-нд болох сонгуульд ялбал И.Маскийг засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг хариуцсан комиссыг ахлуулахаар томилно гэж мэдэгдсэн байна. 

“OpenSecrets”-ийн тайлан мэдээлэлд компанийн ажилтнууд, эзэмшигчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн өргөсөн хандивыг нэгтгэн эмхэтгэдэг. Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн тухай хуулиудад компаниудыг холбооны кампанит ажилд хандив өгөхийг хориглодог.

И.Маскийн ажилтнуудын олонх нь Ардчилсан намын дэмжигч олонтой Калифорнид амьдардаг гэж “Gerber Kawasaki” баялаг, хөрөнгө оруулалтын менежментийн фирмийн гүйцэтгэх захирал, “Tesla”-гийн хувьцаа эзэмшигч Росс Гербер хэлжээ. Тэрбээр мөн X-ийн хөрөнгө оруулагч юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.