Авлигатай тэмцэх зөв ч хэлмэгдүүлж болохгүй


9-р сарын 19
15 цаг 04 минут

Авлигатай тэмцэх зөв ч хэлмэгдүүлж болохгүйАвлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/-ын дарга Л.Бямбасүрэн болон тус газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг баривчлан шалгаж байсан ч сулласан нь анхаарал татаж эхлэв.

Хүн нь байвал хэрэг нь олдоно гэгчээр жинхэнэ авлигач, албан тушаалтын гэмт хэрэгтнүүдээ Авлигатай тэмцэх газар/АТГ/-ынхан “толгойг нь илээд” явуулаад байдаг хэрнээ гэмгүй нэгнийг барьж, хорин саатуулдаг аргатай.

Гэхдээ хориод байх үндэслэл шалтгаан олдохгүй болохоор суллахаас аргагүй болдог уу, тун удалгүй гадуур шалгаж эхэлдэг.

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, тус газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нар дээр явуулсан баривчилгаа дээрх сценарын дагуу л боллоо. Эл дуулиантай зэрэгцэн улсын хэд, хэдэн эмнэлгийн удирдлагыг АТГ шалгаж байгаа тухай мэдээлэл цацагдсан нь бас л хар сэр дагуулах болов. Учир нь, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан салбартаа томилгоо хийхийн тулд хөдөлгөх боломжгүй хүмүүсээ АТГ-ынхнаар далайлган, ажлыг нь авах арга тактик ашиглаж байгаа юм биш биз гэх яриа олныг сэртхийлгэх болов.

Эрүүл мэндийн салбарт асуудал их бий. Эмийн зах зээл тэр чигтээ мафижсан болохыг өнгөрсөн хавар УИХ-аас зохион байгуулсан нээлттэй сонсголын үеэр олноороо сонссон. Салбарын сайдаасаа эхлээд асуудалтай болох нь дээрх мэдээллээс тодорхой болсон.

Тиймээс эрүүл мэндийн салбарт бугшсан авлига хээл хахуулийг цэгцэлж, даатгалаа төлөгч иргэн бүр сэтгэлдээ хүрсэн эмчилгээг түргэн шуурхай авдаг болгоход Эрүүл мэндийн сайдын гүйцэтгэх үүрэг чухал боловч ажил албаа шударгаар хийж буй хүмүүсээ ялих шалихгүй шалтгаанаар нь дөрөөлж, хуулийнхнаар шалгуулж, ажлаа өгөхөөс аргагүйд хүргэж, шахалт дарамт үзүүлж буй бол буруу.

Маш буруу жишиг тогтоно.

АТГ-ынхан ч улс төрийн захиалгаар ажиллаж, нэр хүндээ сэвтээх ёсгүй. Хэдэн жилийн өмнө АТГ-ынхан “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажиллаж байсан Д.Хаянхярваагийн гэр болон хувийнх нь оффист нэгжлэг хийж, цейфэнд нь хадгалагдаж байсан мөнгөний зураг авч сошиалаар сэвэн, авлига албан тушаалын гэмт хэрэгтэн болгож харагдуулсан гашуун сургамж бий. Энэ хэрэг явдал болж өнгөрсний дараа “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Д.Хаянхярваа “Өөрийн мөнгө байсан юм. Ихэнх тохиолдолд би өөрийгөө хохь нь гэдэг юм. Миний гэм буруутай эсэхийг тогтоогоогүй, тэгэх нь битгий хэл би АТГ-т мэдүүлэг өгч дуусаагүй байхад миний хувийн оффис, манай гэр хоёрт нэгжлэг хийж надад байсан мөнгийг тавьж байгаад сошиалын бүх хэрэгслээр цацсан. Тэгэх, тэгэхдээ Д.Хаянхярваа гэж нөхөр авлига авч байгаад яг үйлдэл дээрээ баригдсан мэтээр олон нийтийн сүлжээ, хэвлэлээр баахан сэвсэн. Авлигынх гээд сэвээд байсан тэр мөнгийг дараа нь надад тоо ёсоор нь буцаагаад хүлээлгэж өгсөн” гэж болсон явдлын тухай ярьж байв.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.