Путины ач зээ нар хятадаар ус цас гэв


9-р сарын 4
16 цаг 57 минут

Путины ач зээ нар хятадаар ус цас гэвОХУ-ын ерөнхийлөгч Путин Даваа гаригт Тува дахь Кызыл хотын дунд сургуулийн сурагчдад лекц тавижээ. Тэрбээр энэ үеэр гэр бүлийнхнийхээ тухай ярьж, ач, зээ нар нь хятадаар чөлөөтэй ярьдагийг дурдсан байна.

"Хятадад ч бас орос хэлийг сонирхогсод нэмэгдсээр байгаа. Манай гэр бүлийн гишүүд, тэр дундаа багачууд хятадаар чөлөөтэй ярьдаг. Гэлээ гээд бид англи хэлийг сонирхохоо болино гэсэн үг биш. Англи хэл бол гайхамшигтай хэл. Англи хэл нь хүн төрөлхтөнд мэдлэг, соёлыг нэгтгэх гэх мэт маш олон зүйл өгсөн. Бид юуг ч хориглохгүй, бидэнд дайсагнасан хэл гэж байхгүй, дайсан улс ч гэж байхгүй. Оростой олон зууны турш дайтсаар ирсэн зарим улсад бидэнтэй сөргөлдөгч элитүүд бий" гэж Путин хэлжээ.

Оросын ерөнхийлөгчийн хувийн амьдрал, гэр бүл нууцлагдмал байдаг. Түүнд анхны эхнэр Людмила Шкребневагаас төрсөн Мария Воронцова, Катерина Титонова нэртэй хоёр охин бий. Людмила, Путин нар 2013 онд салжээ. Улмаар 2017 онд Путин ярилцлага өгөхдөө өвөө болсон гэдгээ хэлсэн юм. Гэхдээ чухам хэдэн ач, зээтэй нь тодорхойгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.