Олимпийн хороог Б.Баттүшигээс өөр хүн удирдах уу?


9-р сарын 4
16 цаг 55 минут

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны дүрэмд зааснаар МҮОХ-ны чуулганыг дөрвөн жил тутамд зуны олимпийн дараа эхний улиралдаа багтаан хуралдуулах учиртай. Энэхүү хуралдаанаар олимпийн хорооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгодог.

Тэгвэл энэ удаад хэн, хэн ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчид өрсөлдөх вэ гэдэг анхаарлын төвд байна.

Токиогийн олимпийн дараа МҮОХ-ны чуулган болж, ерөнхийлөгчийн төлөө Б.Баттүшиг, Х.Баттулга, Э.Мөнх-Очир нар өрсөлдсөн. Улмаар Х.Баттулга нэрээ татаж, Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир нар өрсөлдсөнөөс Б.Баттүшиг 92 хувийн саналаар ялж, МҮОХ-ны 14 дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон түүхтэй.

Өмнөх сонгуульд нь Н.Түвшинбаяр өрсөлдөгчгүй ганцаараа нэр дэвшиж, сонгогдсон.

Энэ удаагийн олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгуулийг шийдэх гол зүйл нь Парисын олимпийн үр дүн. Одоо олимпийн хороог удирдаж буй гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар нь олимпийн аварга төрүүлнэ гэж ам гарсан. Гэвч амлалтдаа хүрсэнгүй. Парисын олимпоос Монголын баг нэг мөнгөн медаль хүртэв. Тэгэхээр одоо удирдлага солигдох уу?

МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд гурван талынхан хүч үзэх учиртай. Нэгдүгээрт мэдээж Б.Баттүшиг болон түүний талынхан. Б.Баттүшиг өөрөө биш юм гэхэд түүний ойр дотны хамтрагчдаас нэг нь ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ.

Б.Баттүшиг ч өөрөө Олон улсын олимпийн хорооны гишүүн болчихсон учир одоо олон улсад хүч үзэх сонирхолтой. Үүнийгээ ч нотлох шиг Азийн олимпийн хорооны ерөнхийлөгчийн суудалд санаархаж яваа.Тэгэхээр түүнд МҮОХ-ны ерөнхийлөгчийн сэтэр нэг их сонирхолгүй.

Аль хэдийнэ суудалд нь суугаад хэргийг нь гаргачихсан хэрэг. Гэхдээ нөлөөлөл нь хаа холдох вэ? Одоогийн МҮОХ-ны гол санхүүжүүлэгчид нь Б.Баттүшигийн хамаарал бүхий Скайтел, И-Март билээ. Тиймээс түүний үгээр сонголт хийх гишүүд олон.

Нөгөө талд Х.Баттулгынхан бий. Угтаа тээр жил Н.Түвшинбаярыг ямар ч өрсөлдөгчгүй МҮОХ-ны ерөнхийлөгч болгочихсон. Гэтэл өнөөх нь Ерөнхийлөгч ахын хайрыг даахгүй бүдэрчихсэн. Өнгөрсөн сонгуульд өөрөө хүч үзэхээр гарч ирсэн ч улс төр хөөх нь илүү ашигтай санагдсан биз.

Ерөнхийлөгчөөсөө буугаад удалгүй УИХ-ын гишүүний дүрээр дахин гарч ирэв. Одоо тэрбээр хэнийг дэмжиж, гаргаж ирэх вэ гэдэг тун сонирхолтой. Мэдээж жүдогийн холбооныхон бол олимпийн хорооны гишүүд дундаа "босс".

Олимп бүрээр медальтнуудыг төрүүлж байна. Ийм холбооны нөлөө үлэмж байхаас өөр аргагүй. Угаасаа ч жүдогийн холбоотой хамаарал бүхий олон хүн Олимпийн хорооны гишүүний мандаттай. Х.Баттулгын дэвшүүлсэн хүн ч санал их авах учиртай. Гол нь тэрбээр энэ удаад хэнийг сойх бол.

Гуравдагч тал бол Э.Мөнх-Очир болон түүний найзууд. Олимпийн хороонд шинэчлэл хийе, спортоо өөрчлье гэж олон жил ярьж байгаа хүмүүс бий. Тэд энэ удаад ч ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх учиртай. Сураг сонсвол улс төрөөс зодог тайлсан Б.Бат-Эрдэнэ аварга олимпийн хороонд албан тушаал горилж байгаа гэх. Арай ч ерөнхийлөгчид хүч үзнэ гэж таамаглахгүй байна. Магадгүй гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд нэр дэвших байх.

МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид олонхын саналыг авсан хоёр хүн сонгогдоно. Хамгийн олон санал авсан хүн тэргүүн дэд ерөнхийлөгч болно.

Одоогийн тэргүүн дэд ерөнхийлөгч нь Ч.Наранбаатар, дэд ерөнхийлөгч нь О.Одбаяр билээ.

Харин МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргыг томилдог. Одоо тус албыг хашиж буй Э.Бадар-Ууган олон ч жил суудалдаа суулаа. Энэ жил салхи оруулж магадгүй л юм. Олон улсын олимпийн хорооноос хүйсийн эрх тэгш байдлыг эрхэмлэдэг болсон учир эмэгтэй хүн энэ албан тушаалд томилогдохыг үгүйсгэхгүй.

Удахгүй дүрэм ёсоор нэр дэвшигчдийн нэрсийг ил зарлах учиртай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд2 цаг 39 минутын өмнөМонгол инженерүүд дэлхий даяар ашиглагддаг “pypdf” нэртэй PDF боловсруулах нээлттэй сангаас ноцтой аюулгүй байдлын эмзэг байдлыг илрүүлж, засварлах шийдлийг боловсруулжээ. Тодруулбал, Юнител группийн Мэдээллийн аюулгүй байдлын ахлах инженер Г.Билгүүн, мэдээллийн аюулгүй байдлын инженер Л.Ууганбаяр нар тус программын сангаас өмнө нь огт ил болоогүй, хөгжүүлэгчид өөрсдөө ч мэдээгүй байсан “zero-day” ангиллын эмзэг байдлыг илрүүлжээ. Уг эмзэг байдал нь олон улсын CVE (Common Vulnerabilities and Exposures) бүртгэлд албан ёсоор бүртгэсэн бөгөөд энэ нь кибер аюулгүй байдлын салбарт илэрсэн эмзэг байдлыг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, бүртгэдэг нэгдсэн сан юм. Энэ үйл явдал нь дэлхий даяар улам бүр эрчээ авч буй мэдээллийн аюулгүй байдлын салбарт Монгол инженерүүдийн ур чадварыг олон улсын түвшинд харуулсан чухал амжилт боллоо. Энэхүү эмзэг байдал нь халдагч этгээдүүд серверийн санах ойг зориудаар дүүргэж, системийг бүрэн ажиллагаагүй болгох эрсдэл дагуулж байснаас гадна ийм төрлийн халдлага нь байгууллагын систем, үйлчилгээ тасалдах нөхцлийг ч үүсгэх магадлалтай аж. Тиймээс, инженерүүдийн гаргасан техникийн дүгнэлт, зөвлөмжийн дагуу “pypdf” сангийн хөгжүүлэгчид яаралтай шинэчлэл хийж, аюулгүй байдлын уг эрсдэлийг хааснаар олон болзошгүй эрсдэлээс сэргийлсэн байна. Юнител группийн Мэдээллийн аюулгүй байдлын ахлах инженер Г.Билгүүний хэлж буйгаар мэдээллийн аюулгүй байдлын салбарт инженерүүдийн бодит туршлага, олон улсын түвшний сертификатууд чухал үүрэгтэй бөгөөд Юнител групп инженерүүдээ тогтмол сургалтад хамруулж, зардлыг нь бүрэн гаргаж дэмждэг нь тэдэнд ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх бодит боломжийг олгодог ажээ.2 цаг 40 минутын өмнөҮе тэнгийн дээрэлхэлтийн хэргийг шалгаж байна2 цаг 50 минутын өмнөУлс төрийн намууд 100 мянгаас 310 саяын хандив авчээ2 цаг 52 минутын өмнөАутизмтай иргэдийн тухай хууль санаачилж, гарын үсэг цуглуулж эхэллээ3 цаг 26 минутын өмнөМонгол-Алтайн уулархаг нутгаар цас орно3 цаг 36 минутын өмнө“The MongolZ” шөвгийн наймд шалгарчээ3 цаг 37 минутын өмнөТ.Доржсүрэн: Ёс зүй бол сэтгүүлчийн зүрхний бурхан шившлэг нь байх ёстой3 цаг 38 минутын өмнөБ.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй3 цаг 40 минутын өмнөЭнэ сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн зүүн хагаст цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ3 сар 9. 16:4111 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өнөөдрөөс эхлэн өөрчилжээ3 сар 9. 16:34Гадаадын банкийг Монголд оруулж ирэх нь зөв эсэхийг хэлэлцэж байна3 сар 9. 16:34
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.