Нийтийн тээвэр сургуулийн автобусны жолоочийг хариуцна


9-р сарын 3
21 цаг 38 минут

Нийслэлийн тээврийн бодлогын газар энэ жилээс хүүхэд тээврийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Энэ талаар тус газраас тодруулахад, "Өмнөх жилүүдэд тухайн дүүрэг, сургуулиас хүсэлтээ өгч, маршрутаа гарган, хүүхдийн автобусны жолоочийг хариуцан ажиллуулдаг байсан. Харин энэ жилээс Нийслэлийн тээврийн газраас жолооч гарган, ажиллах талаар хэлэлцэж байна. Одоогоор шийдвэр гараагүй байгаа учраас хуучин маршрутаараа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад автобус хэвийн үйлчилж байгаа" гэсэн юм.

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна. Нийтийн тээврийн бодлогын газрын мэдээгээр 2024-2025 оны хичээлийн шинэ жилд ерөнхий боловсролын 70 сургуулийн 67 чиглэлд 72 автобус, хувийн сургуулийн 145 автобус сурагчдад үйлчилж байна гэж мэдээлжээ.

458156580_838232601754001_7341699304114962007_n
458189141_838232748420653_8325213683885981156_n
458198676_838232638420664_7205887514661161944_n
458221167_838232765087318_6587068839081843677_n
458223505_838232741753987_4713755051996626227_n
458264010_838232585087336_573594421555316472_n
 
458156580_838232601754001_7341699304114962007_n
458189141_838232748420653_8325213683885981156_n
458198676_838232638420664_7205887514661161944_n
458221167_838232765087318_6587068839081843677_n
458223505_838232741753987_4713755051996626227_n
458264010_838232585087336_573594421555316472_n
Дээрх төрийн өмчийн сургуулиудын автобуснууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхдийг тээвэрлэсэн. Түүнчлэн нийтийн тээврийн салбарын цогц шинэчлэлийн хүрээнд автобусаар зорчихдоо зөвхөн автобусны зориулалтын картаар төлбөр төлөх бус NFC дэмжигч карт болон банкны бүх төрлийн энгийн картаар төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг албаныхан онцолж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.