ПАРИС 2024: Д.Сэлэнгээ шөвгийн наймд шалгарлаа


9-р сарын 3
21 цаг 38 минут

Б.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын тамирчин Ву Чун Янтай учраа таарч, 0:6-гаар дийлдлээ.

Харин Д.Сэлэнгээ Словенийн тамирчин Зива Лавриничтай Улаанбаатарын цагаар 23:34 цагт харвах юм.

 

17:30 2024/09/03

Б.Оюун-Эрдэнэ эхний даваанд Италийн Вероника Флоренотой учраа таарч, 6:0-ээр буюу 22:19, 21:15, 27:21-ээр яллаа. Ингэснээр манай тамирчин шөвгийн 16-д шалгарлаа. Түүний дараагийн өрсөлдөгч нь БНХАУ-ын Ву Чун Ян юм.

 

16:53 2024/09/03

Францын Парис хотод болж буй паралимпын зургаа дахь өдөр манай баг тамирчдаас байт харвааны хоёр тамирчин цэц сорьж байна. 

Тодруулбал эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөж буй юм. Паралимпын эхний өдөр чансаа тогтоох харваанд Д.Сэлэнгээ 622 оноогоор хувийн дээд амжилтаа тогтоосноор гуравдугаарт, Б.Оюун-Эрдэнэ 524 оноогоор 18 дугаарт жагссан билээ.

Б.Оюун-Эрдэнэ эхний шатанд Италийн Вероника Флоренотой учраа таарсан бол Д.Сэлэнгээ эхний даваанд хийлсэн юм.

Улмаар манай харваач шөвгийн наймд Украины Анна Шевченкотой оноолт таарсан. Украин бүсгүй эхний шатанд Колумбын Мария Гузманыг 6:2-оор ялжээ.

зураг
 

Манай тамирчин эхний хоёр сэтэд 21:17, 24:23-аар ялсан бол гурав дахь сэтэд 23:27-гоор дийлдсэн ч дөрөв дэх үед 25:21-ээр илүүрхсэнээр шөвгийн наймд шалгарлаа. Түүний дараагийн өрсөлдөгч нь Словенийн тамирчин Зива Лавринич байх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.