ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ


9-р сарын 3
10 цаг 38 минут

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 9 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

 Ерөнхийлөгч В.В.Путиныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон албаны бусад хүн угтаж авлаа.

 Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

 Хоёр улсын төрийн тэргүүн нар мөн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөх юм.

 “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд 2019 онд гарын үсэг зурснаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон.

 Хоёр улс 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр дипломат харилцаа тогтоож, дараа жил нь Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээсэн түүхтэй.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо7 цаг 17 минутын өмнөХиймэл оюун ухааны далд үнэ7 цаг 25 минутын өмнөНөмрөгийн Дархан цаазат газар учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээнэ7 цаг 33 минутын өмнөШатахууны хомсдолтой холбоотой 431 маргаан бүртгэгджээ7 цаг 35 минутын өмнөМөнххайрханы мөсөн гол хайлж, эх авдаг нууруудын хэмжээ ч багасжээ7 цаг 37 минутын өмнөИндонез Улстай эм, вакцины зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллана7 цаг 39 минутын өмнөФранцын зарим хотод өнөө шөнө хөл хорих цаг тогтоожээ7 цаг 51 минутын өмнөХуурамч мэдээллийг түгээдэг хамгийн том дайсан нь улс төрчид байсан бол үүн дээр технологи нэмэгдэж байна7 цаг 52 минутын өмнөХҮҮХДҮҮДИЙГ ЗАДАЛЖ, ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРДАГ7 цаг 59 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай ч 2,000 гаруй өрх цахилгаангүй байна10 сар 19. 10:59ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ10 сар 19. 10:25Маргааш орон даяар нэгэн зэрэг Төрийн дууллаа эгшиглүүлнэ10 сар 19. 9:53
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.