Израиль: Засгийн газарт шахалт үзүүлэхээр 500 мянган хүн жагсав


9-р сарын 2
15 цаг 49 минут

Израиль: Засгийн газарт шахалт үзүүлэхээр 500 мянган хүн жагсавИзраиль даяар 500 мянган хүн Хамаст барьцаалагдсан иргэдийг суллахыг шаардан жагсч байна. Тодруулбал, Хамасын барьцаанд байсан зургаан Израилийн иргэн амиа алдсан гэх мэдээлэл гарсны дараа тухайн иргэдийн гэр бүл, бусад барьцааны хүмүүсийн ар гэр жагсаал өрнүүлжээ. Үүний дараа дайныг зогсоох хүсэлтэй иргэд жагсаалд нэгдэж эхэлснээр хурцадмал байдалд орж байна.

Тел Авив хотод 300 мянган хүн жагсаалд оролцож, амиа алдсан иргэдийг төлөөлүүлэн авс шатааж байжээ.

Израилийн батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр Газын өмнөд хэсэгт байрлах туннелиэс 40 настай Кармел Гат, 24 настай Эден Ерушалми, 23 настай Херш Голдберг-Полин, 33 настай Александр Лобанов, 27 настай Алмог Саруси, 25 настай Ори Данино нарын цогцсыг өнгөрсөн Бямба гаригт гаргаж авсан байна. Эдгээр хүмүүс нь 2023 оны аравдугаар сарын 7-нд Хамаст барьцаалагдсан хүмүүсийн нэг хэсэг байжээ.

Шүүмжлэгчид болон жагсагчдын зарим нь ерөнхий сайд Беньямин Нетаньяху хэзээ ч үр дүнгээ өгөхгүй гал зогсоох хэлэлцээрт Хамасыг уриалж байна гэж буруутгаж буй.

Тус улсын хамгийн том үйлдвэрчний эвлэл Даваа гаригаас эхлэн бүх нийтийн ажил хяалт зарлаж, засгийн газарт шахалт өгөхийг уриалах болсон. Гистадрутын үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Арнон Бар-Дэвид хэлэхдээ, тус улсын гол Бен Гурион нисэх онгоцны буудал орон нутгийн цагаар өглөөний 08:00 цагт хаагдах бөгөөд их дээд сургууль, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч байгууллагууд жагсаалд оролцож байна.

WhatsApp-Image-2024-09-02-at-00.10.14-640x400
r0_0_1280_720_w1200_h678_fmax
skynews-protests-israel-tel-aviv_6674461
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.