Лаи Чин-Тэ: Хятад Оросоос ч бас газар нутгаа эргүүлэн авах ёстой


9-р сарын 2
15 цаг 44 минут

Лаи Чин-Тэ: Хятад Оросоос ч бас газар нутгаа эргүүлэн авах ёстой“Бээжин газар нутгийн бүрэн бүтэн байдал гэсэн үндэслэлээр Тайпэйг өөртөө нэгтгэх гэж байгаа бол 19 дүгээр зуунд Хятадын сүүлчийн гүрний үед гарын үсэг зурсан газар нутгаа Оросоос эргүүлэн авах ёстой” гэж Тайванийн дарга Лаи Чин Тэ хэлжээ. Тодруулбал, Лаи Чин Тэ Тайванийн телевизээр ярилцлага өгөхдөө 1858 оны Айгунийн гэрээг дурдсан байна.

Энэ тухай “Википедиа” хуудаснаа “19 зууны үед Хятадын Чин гүрэн Хар тамхины дайнд оролцож хилийн асуудалд анхаарлаа хандуулахаа хойш тавиад байсан үе юм. Энэ нь Хаант Орос улсад ашигтай байсан бөгөөд Айгунь (1858 он), Бээжингийн (1860 он), гэрээнүүд, Чугучамын протокол (1864 он), Илиймын (1881 он) тус тус гэрээгээр Чин гүрэнд шахалт үзүүлэн нэг сая км2 нутаг Чин гүрнээс Хаант Орос улсад ирсэн байдаг” гэж бичжээ.

Энэ нь Амар мөрний дагуух одоогийн хилийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг газар нутаг аж.

Лаи Чин Тэ хэлэхдээ “Хятадын Тайванийг өөртөө нэгтгэх санаархал нь Тайванийн хэн нэг хүн, эсвэл улс төрийн намын хэлсэн үг, үйлдлээс шалтгаалаагүй. Хятад улс Тайванийг өөртөө нэгтгэхийг хүсч байгаа нь газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө биш. Хэрвээ тийм юм бол Айгунийн гэрээнд гарын үсэг зурсан газар нутгаа яагаад Оросоос эргүүлэн авахгүй байгаа юм бэ? Орос улс одоо хамгийн сул үе дээрээ байна” гэжээ.

Эх сурвалж: REUTERS

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа25 минут 46 секундын өмнөИхэнх нутгаар цаг агаар тогтуун байна26 минут 51 секундын өмнөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна27 минут 52 секундын өмнөГ.Дамдинням: Шатахууны үнийг буулгана28 минут 39 секундын өмнө"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ28 минут 59 секундын өмнөБогдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ29 минут 17 секундын өмнөЭлсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна31 минут 14 секундын өмнөТэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө32 минут 4 секундын өмнөИнфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ32 минут 26 секундын өмнөЕсөн улсын 129 иргэнийг албадан гаргав33 минут 4 секундын өмнөНьюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.