Эрдэмтэн зохиолчдын гар бичмэл, гэрэл зураг, ном бүтээлийг дээжилсэн үзэсгэлэн гарч байна


9-р сарын 2
15 цаг 42 минут

"Эх хэлний дархчууд" сэдэвт эрдэмтэн зохиолчдын гар бичмэл, хөрөг болон гэрэл зураг, ном бүтээлийн дээжээс бүрдсэн үзэсгэлэн энэ сарын 1-нээс Үндэсний номын сангийн шинэ салбарын үзэсгэлэнгийн танхимд гарч эхэллээ.

 Үзэсгэлэнгийн нээлтэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны газрын дарга Б.Сэргэлэн, Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсан, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа, Ардын уран зохиолч Ш.Дулмаа агсны охин н.Уранчимэг болон Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын II сургуулийн  11в ангийн сурагчид оролцов.

 Үзэсгэлэнд Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Д.Чойжилсүрэн, Д.Нацагдорж, Т.Галсан, Ш.Дулмаа, С.Дашдооров, Ш.Сүрэнжав, Д.Цоодол, П.Бадарч, До.Нямаа, Д.Урианхай, Х.Чилаажав, А.Эрдэнэ-Очир, Л.Мягмарсүрэн, Ш.Лхамноржмаа, А.Лхагва нарын эрдэмтэн, зохиолчийн гар бичмэл, уран сайхны хөрөг, ном бүтээл болон МЗЭ-ийн зурагчин н.Бат-Очирын 1990-ээд оны эхээр буулгасан 380 гаруй хальснаас түүвэрлэсэн 400 гаруй зургийг дижитал хэлбэрт хөрвүүлэн, дэлгэсэн байна. 

Жил бүрийн есдүгээр сарын 1-нд тохиодог "Эх хэлний өдөр"-ийн хүрээнд гаргасан уг үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл олны хүртээл болох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25Цахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ10 сар 22. 22:23Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ10 сар 22. 22:21Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ10 сар 22. 22:20Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд10 сар 22. 22:18Д.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо10 сар 22. 22:17Улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно10 сар 22. 22:16Ахмадуудаа нэг удаа харж үзэж, таван сая төгрөг олгоё10 сар 22. 22:13Үхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.