Утаанаас унагаж буй их наядын хулгай…


8-р сарын 30
15 цаг 14 минут

Утаанаас унагаж буй их наядын хулгай…Монголын тэн хагас нь амьдарч буй нийслэлд хамгийн том ассуудал нь утаа болсон. Утааг багасгах нэрийдлээр бий болгосон “Тавантолгой түлш” төрийн өмчит компаниар дамжуулан 1,1 их наядын хулгайг Улсын ерөнхий аудитор Д.Загджав 2023 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн тайлан дүгнэлтэндээ мэдэгдэв. Гэтэл Эрчим хүчний ТНБД Н.Тавинбэх “Эрчим хүчний яам "Тавантолгой түлш" ХХК-ийн 39 хувийг эзэлдэг. "Тавантолгой түлш" ХХК нь "Эрдэнэс Тавантолгой"-гоос хөрөнгө оруулалтын зээл авч санхүүжиж гүйцэтгэл хангагддаг. Хөрөнгө оруулалттай бүх ажил "Эрдэнэс Тавантолгой" компани дээр байдаг. Энэ талаар мэдээлэл алга” гэж хээв нэг хариулаад сууж байна.

Байгуулагдсан анхны жилдээ л ашигтай ажиллаж, дараа дараагийн жилд байнга алдагдалтай ажиллаж ирсэн тус компанийн үзүүлэлтийг хараад үзье.

"Тавантолгой түлш" ХХК-ийн үзүүлэлт 

Анх 160 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан тус төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани 2020 онд 4094 ажиллагсадтай болтлоо 25 дахин орон тоогоо нэмжээ. Харин 2021 онд 2860 хүн ажилласан гэж тайланг гаргасан байх. Орлого, зарлагыг нь харвал ямар ч ашиггүй төдийгүй хасах баланстай явж байна. Үүсгэн байгуулагдсан ондоо л 982 тэрбум төгрөгийн ашиг олсон бол түүнээс хойш байнга алдагдалтай ажиллаж ирсэн төдийгүй 2021 оны байдлаар 510 тэрбум 732 сая төгрөгийн өглөгтэй болжээ. Зардал нь орлогоосоо гурав дахин их, өглөг нь авлагаасаа хэдэн зуу дахин их энэ үйлдвэр төрийнх учраас л татаасаар өнөөг хүргэжээ. Үйлдвэр нь нэмэгдээд, хангалмж нь өсөөд байдаг ч үзүүлэлт нь байнга хасах руу тэмүүлэх аж.

Өөрөөр хэлбэл, энэ байгууллага нэг төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ гурван төгрөгийн зарлага гаргадаг гэсэн үг. Энэ нөхцөл үйлдвэрлэл явуулах тусам алдалд орно гэсэн үг. Гэтэл татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэсээр байгаа төдийгүй эрүүл мэндийг нь давхар хохироож байна. Энэ түлшийг өмөөрч, иргэдийг басамжилсан Байгаль орчны сайд суудлаасаа огцорсон. Сайд явсан ч шахмал түлш нь үлдсэн. Тэгэхээр асуудал хэвээрээ байна гэсэн үг.

Өнөөдөр шахмал түлшний шахаанаас гадна утаа хэмжигч, утаагүй зуух гэх мэт шахааг шахдаг болсон. Ингэж иргэдийн эрүүл мэндээр бизнес хийдэг болсон ч бид чимээгүй хүлцсээр байгаа.

Гэтэл энэ үйлдвэрт 1,1 их наядын хулгай гарчээ. Энэ зөвхөн 2023 оны тоо. Бусад жилүүдийнхийг нь сайтар нягталвал ямар ч тоо гарч ирэхийг бүү мэд. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар тэмдэглэлийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Таван толгой түлш” ХХК үүсэн байгуулагдсан.

Хамгийн хачирхалтай нь “Энержи Ресурс”-ээс угаасан эрчим хүчний нүүрс үнэ төлбөргүйгээр татан авдаг хэр нь ийнхүү алдагдалтай ажилладаг. “Тавантолгой түлш” үнэ төлбөргүй авсан нүүрсээ өөрийн эзэмшлийн үйлдвэртээ татан авч барьцалдуулагчтай хольж сайжруулсан түлш үйлдвэрлэн нийслэлчүүдэд зардаг. Цар тахлаас өмнөх хугацаа буюу 2019 оны хувьд “Тавантолгой түлш” компани борлуулалтын орлогоос нийт 25.2 тэрбум төгрөг олсон боловч бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг 25.3 тэрбум төгрөгтэй тэнцсэн тухай Үндэсний аудитын газар мэдээлжээ.

Дээр нь “Эрдэнэс Тавантолгой”-оос жил бүр 100 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт авч ажилладаг. Энэ мөнгөөр гэр хорооллын мянган айлыг орон сууцтай болгох боломж бий.

Гэтэл ийм байтал ямар ашиггүй, дээр нь иргэдийн эрүүл мэндийг хордуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компанийг байлгаад буй нь түүнээс олох улстөрчдийн ашиг өндөр байна л гэсэн үг. Хэрэвзээ энэ үйлдвэр байсаар байвал төрөөс угжуулсаар байх агаад агаарын бохидол ч байсаар байж бид эдийн засаг, эрүүл мэндээсээ төлбөрийг нь төлнө. Үүнээс ч өмнө утаатай байсан, ийм үйлдвэртэй болноос илүү хоруу чанартай утаатай болсныг бидний улаан хоолой, уушги хоёр хэлээд өгнө.

Шахмал түлш түлдэг болсноос хойш нийслэлчүфүд хэдэн зуугаараа угаартан нас барсан. Энэ тоолонд өөрсдийн хайхрамжгүй, хариуцлагагүй үйлдэл гэж албаныхан тавласаар ирсэн.

Өвөлдөө ханиад, томуунд зарцуулж буй өрхийн төсвөө нэмбэл бүр ч өндөр тоо гарах нь дамжиггүй.

Яагаад ашиггүй, орлогогүй, алдагдалтай үйлдвэрийг эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж байлгах ёстой гэж…Төрд өмч байх л юм бол түүнээс ашиг хонжоо хайгсад байсаар л байна. Зах зээлийн зарчмаас гажуудуулж, ямар ч өрсөлдөгчгүйгээр төсвийн татаасаар явж ирсэн тус компанийн хэрэг дараагийн дуулиант хэрэг болох нь тодорхой болчихлоо. Хэргийн учгийг хөөвөл Ерөнхийлөгчийн ойр дотныхон ч холбогдож магадгүй талаар УИХ-ын гишүүд яриад эхлэв. Хэн хийсэн нь чухал биш. Хэргийн эзнийг олж, угаартаж өөд болоочдын сүнсийг амраах цаг болжээ. Энэ үйлдвэрийг төсвөөс санхүүждэг, ямар ч ашиггүй байтал байнга алдагдлыг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс өгдөг жишгийг болиулахгүй бол хулгай тонуул байсаар л байх болно. Ийм байхад 120 их наядаар хэрэгжүүлнэ гээд буй Засгийн газрын хөтөлбөрийг ямар ч тендергүйгээр сайдын үзэмжээр гүйцэтгэгчийг нь шалгаруулдаг болох тухай төсөл боловсруулаад зүтгэж байна. Одоо хариуцлага нэхэх цаг…

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарна6 сар 18. 17:10Монгол Улсын төрийн шагналд математикч эрдэмтдийн онолын шинэ бүтээл нэр дэвшжээ6 сар 18. 17:09Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ6 сар 18. 17:08Инфляцтай тэмцэхэд төв банкны бие даасан байдал чухал ч дангаараа хангалтгүй6 сар 18. 17:07Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш суларчээ6 сар 18. 17:06Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзав6 сар 18. 17:05Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана6 сар 18. 17:02Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж, эрсдэлээс сэргийлнэ6 сар 18. 17:01Хиймэл оюунд суурилсан, нарийвчлал бүхий төхөөрөмжөөр оношилж эхэллээ6 сар 18. 17:01Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ6 сар 18. 17:00Олимпод хүрэх зам Улаанбаатар хотоос эхэлнэ6 сар 18. 16:59Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана6 сар 16. 17:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.