Хуралдаан тасласан гишүүнд хариуцлага хүлээлгэнэ


8-р сарын 30
15 цаг 12 минут

Монгол Улсын парламентын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагын хэм хэмжээнд итгэх иргэдийн итгэл ёроолдоо хүрсэн. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн нэр хүнд гангар шаазан шиг хэвэргэ байна. Монголчуудын төрөө дээдлэх ёс, төрдөө итгэх итгэлийг үе үеийн парламентын гишүүдийн гаргасан ёс зүй, сахилга хариуцлагын болоод авлига, ашиг сонирхлын зөрчлүүд дэвсэлж орхисон.

"… би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ." гэж өргөсөн тангарсгаасаа няцаж, иргэдийн боломжийг хулгайлж, их наядаар нь хулгайлж, ахан дүүсээ албан тушаалд томилох, авгай хүүхний асуудалд орооцолдсон гээд тоочоод барамгүй олон. Хүрээний бузарыг ярьвал далай далай…

Шинэ 30 жилийн түүхийг цоо шинээр эхлүүлэх амлалт өгөөд байгаа Засгийн газрын гишүүд,  УИХ-ын 126 гишүүнээс иргэд одоо ёс зүй, сахилга хариуцлага шаардаж эхэллээ. УИХ-ын 126 гишүүнээс Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар орж эхнээсээ сануулга аваад буй.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг  шинэчлэн баталж 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байдаг. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд УИХ-ын тухай хуульд заасан гишүүний бүрэн эрх, гишүүний бүрэн эрхийн баталгаа, гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал, гишүүнд хориглох үйл ажиллагаа, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хуралдааны дэгтэй холбоотой зохицуулалт, хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлага зэрэг гишүүний ёс зүйн хэм хэмжээ, шаардлага, хариуцлагын талаар тусгасан. Мөн УИХ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний тухайлбал, УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, хөрөнгө орлогын мэдүүлэг, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулах зэрэг асуудлыг тус тус зохицуулсан байна.

ОНЦЛОХ ЗААЛТУУД:

  • Гишүүн төрийн албан хаагчдад хүлээсэн үүргээс нь өөр даалгавар өгөх, шаардахыг хориглоно
  • Гишүүн бүрэн эрхийн хугацаанд хамаарал бүхий этгээдээ төрийн байгууллагад ажиллахыг санал болгохыг хориглоно.
  • Ажил үүргийн дагуу олж авсан мэдээллийг хувийн эрх ашгийн төлөө ашиглахгүй байх.
  • Өөрийн нэрийг ашиглан давуу эрх олж авах, бусдад давуу эрх олгох, аливаа этгээдэд нөлөөлөхийг хориглоно.
  • Гишүүд Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд шагнал авахыг хориглоно.

ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ 6 САР ХҮРТЭЛ ХУГАЦААГААР 20 ХҮРТЭЛ ХУВИАР БУУРУУЛНА

  • УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага хүлээнэ.
  • Гишүүн өвчтэй, чөлөөтэй, албан томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд ирж оролцох үүрэгтэй.
  • Гишүүн өвчтэй буюу өвчтэй хүн асарсан бол эмнэлгийн магадалгаа, гадаад, дотоод албан томилолтоор явсан тохиолдолд томилолтын хуудсыг гишүүний ажлын алба Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлнэ.
  • Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг тухайн жилд хуралдааны /цахим/ ирцэд бүртгүүлсэн дүнгээр хоцорсон буюу тасалсан цаг нь ажлын 5 өдрийн цагаас дээш гарсан бол ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ.
  • Ёс зүйн зөрчил гаргасан бол сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулна. Ёс зүйн шинж байдлыг харгалзан үзэж ард түмнээс уучлал гуйх хариуцлага хүлээсэн гишүүн таван өдрийн дотор ард түмэн, сонгогчдоосоо уучлалт гуйж, түүнийгээ УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээр дамжуулан олон нийтэд хүргэнэ.

ХАВСРАН ГҮЙЦЭТГЭСНЭЭС ОЛОХ ОРЛОГЫН ХЭМЖЭЭ НЬ ГИШҮҮНИЙ ЖИЛИЙН ҮНДСЭН ЦАЛИНГИЙН 40 ХУВИАС ХЭТРЭХГҮЙ БАЙНА

  • Гишүүн төрийн өмчлөлийн эд хөрөнгө, техник, тээврийн хэрэгсэл, санхүүгийн нөөц болон мэдээллийг зөвхөн албан ажлын хэрэгцээнд ашиглана.
  • Чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны дэг зөрчиж хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хуралдаанд үг хэлэх, байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдын нэр төр, алдар хүндийг гутаах, доромжлохыг хориглоно.
  • Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд хуулиар зөвшөөрсөн албан тушаал хавсран гүйцэтгэснээс олох орлогын хэмжээ нь гишүүний жилийн үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байвал зохино.
  • УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэх, хуулийг дээдлэн сахих, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.
  • Өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал үүсгэх үүднээс шалгалт хийх, гэрээ байгуулах, хууль санаачлах, санал хураалтад оролцохыг хориглоно.
  • УИХ-ын гишүүн төрийн албан хаагчаар албаны чиг үүрэгт хамааралгүй ажил хийлгэх, үүрэг гүйцэтгүүлэх чиглэл өгөхийг хориглоно.
  • УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аав ээж, ах дүү, гэр бүлийн гишүүнээ төрийн байгууллагын ажил албан тушаалд томилуулах, санал болгох, иргэн, хуулийн этгээдээс хандив, мөнгөн хөрөнгө, шан харамж гаргахыг санал болгохыг хориглоно.
  • Гишүүний ёс зүйн зөрчлийн хэм хэмжээ нь гэмт хэргийн болон авлигын шинжтэй бол Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар харьяаллын дагуу холбогдох байгууллагад албан бичгээр шилжүүлнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2027 онд болно3 сар 12. 17:11Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн гурван жилд 10 дахин өсжээ3 сар 12. 17:09Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ3 сар 12. 17:08Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг энэ сард үргэлжлүүлэхээр болов3 сар 12. 17:06Зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэл хөдөлгөөнийг хязгаарлаж байсан 273 орчим метр урт хашааг буулгажээ3 сар 12. 17:05"Авлигын хэрэгтэн Ж.Мөнхбат, 60 тэрбумын Ц.Сандуй нарыг МАН буцааж авчирч. 6 их наядаар төрийг худалдаж авахад нь намын даргадаа зөвлөх гэж байгаа юм уу"3 сар 12. 15:45Энэ жил 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна3 сар 12. 15:44"Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харууллаа"3 сар 12. 15:43"Хүүхдийн асуудлыг бага гэлтгүй ач холбогдол өгч шийдэхгүй явсны үр дүнд даамжирсаар улам хэрцгий балмад болж байна"3 сар 12. 15:41“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ3 сар 12. 15:35Хувийн нэмэлт, тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралджээ3 сар 11. 12:51“Хавдар судлалын үндэсний төв 2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлэхээр тохиролцов3 сар 11. 12:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.