Боловсролын цахим системүүдийг цэгцэлж, хоорондын уялдааг сайжруулна


8-р сарын 30
15 цаг 10 минут

 Боловсролын яамнаас салбарын цахим системүүдийг цэгцлэх, хоорондын уялдаа, мэдээлэл солилцоог сайжруулж, мэдээлэл технологийн нэгдсэн интерфэйс архитектурыг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ажлаа эхэллээ.

Боловсролын үйлчилгээг цахимаар үзүүлдэг 30 орчим систем нь хоорондоо уялдаагүй, замбараагүй байгаа нь хэрэглэгч багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад цахим дарангуйлал мэт төвөг учруулдаг. Иймд сургууль, багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчийн хэрэгцээ шаардлагыг хангах байдлаараа өрсөлддөг зах зээлийн зарчмыг бий болгохыг зорьж байгаа аж.

Дээрх ажлын хэсгийг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга ахалж, бүрэлдэхүүнд нь төр, хувийн хэвшлийн 40 гаруй төлөөлөл багтсан байна. Ажлын хэсэг нь боловсролын салбарын үйлчилгээг задлан шинжилж, үр дүнд нь нэгдсэн ойлголтод хүрч, төр, хувийн хэвшлийн хариуцах үйлчилгээ, ажиллах зарчмыг зааглаж, тодорхой болгох юм. Ингэхдээ зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжиж, монгол инженерүүд шинийг санаачлах, дэлхийн технологийг нутагшуулах, сэтгэн бодох, бүтээх эрх чөлөөг хангахыг тус яам мэдээлжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13Ээрмэлийн гудамжтай холбох зам засварын ажил дуусчээ11 сар 5. 16:12Бага сургуулийн багш Майкл Май тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ11 сар 5. 16:06"Зээлийн хүү зах зээлийн зарчмаар тогтох ёстой ч иргэдийг үндэслэлгүй хүү, давхар шимтгэлээс хамгаалах шаардлагатай"11 сар 5. 16:05Трамп батлан хамгаалахын сайдаа огцруулах эсэхийг хэлэлцэж байна11 сар 5. 16:04Хонконгийн ардчиллын бэлгэ тэмдэг Жошуа Вонг 10 жилийн хорих ял сонслоо Хува11 сар 5. 16:04Францын банк болон цусны нөөцийн төвүүд кибер халдлагад өртжээ11 сар 5. 16:03Ариун цэврийн өрөө ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэв11 сар 5. 16:03Зеленский: АНУ-ын Ардчилсан Конгресс Украинд илүү их туслана гэж найдаж байна11 сар 5. 16:02Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:07
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.