I эгнээгээр явсан, түр зогссон машиныг 20 мянгаар торгоно


8-р сарын 30
15 цаг 09 минут

I эгнээгээр явсан, түр зогссон машиныг 20 мянгаар торгоноЗамын хөдөлгөөний түгжрэл ихэсч байгаатай холбоотойгоор нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус зорчих дүрмийг санахыг Тээврийн цагдаагийн албанаас нийт жолооч нарт анхаарууллаа. Ингэхдээ хяналт тавьж ажиллах бөгөөд зөвхөн замын камер, алба хаагчийн хяналтаас гадна автобусны теле камераар торгууль тооцох шийдвэр гаргажээ. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1100 автобусанд теле камер байршуулсан бөгөөд 06:00-22:00 цагийн хооронд авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашин болон автобусны буудал дээр түр, удаан хугацаагаар зогсож хөдөлгөөнд саад болж буй жолооч нарын зөрчлийг баримтжуулах аж.

Автобусны камераар бүртгэсэн зөрчлийг Замын хөдөлгөөний Удирдлагын Төвд илгээж тухайн автобусны буудалд зогссон болон нэгдүгээр эгнээгээр зорчсон автомашиныг 20 мянган төгрөгөөр торгох юм.

Автобусны буудал дээр түр болон удаан зогсох, авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчилд тус тус 20 нэгж буюу 20 мянган төгрөгөөр торгохоор хуульд заасан байдаг. Тиймээс улсын дугаар тэгш, сондго хязгаарлалтгүй энэ үедз заасан эгнээ байраар замын хөдөлгөөний дүрмийн дагуу зорчихыг ТЦА-наас анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36Google-ийн зах зээлийн үнэлгээ 500 тэрбум ам.доллароор буурчээ10 сар 30. 15:35Оюу толгойн хоёр ажилтны гэмтэл амь насанд халгүй, 13 ажилтныг эмнэлгийн хяналтаас гаргажээ10 сар 30. 15:35Дарханы дулааны цахилгаан станцын насжилтын хугацаа хэтэрч гэмтэл гарчээ10 сар 30. 15:35Н.Учрал: Оюутолгойгоос ногдол ашиг авах нь баталгаажсан, тоогоо бол тогтоогүй10 сар 30. 15:34Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 15:32Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 15:31Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 30. 15:31Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 15:24Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй10 сар 29. 16:51ББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ10 сар 29. 16:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.