"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийг багшийн туслахаар ажиллуулах боломжийг хуулиар бүрдүүлэх зөвлөмж УИХ-аар батлагдсан"


8-р сарын 29
14 цаг 58 минут

Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос жил бүр илтгэл боловсруулан Улсын Их Хурал (УИХ)-аар хэлэлцүүлдэг юм. Энэ хүрээнд боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар сэдэв оруулж, өнгөрсөн онд сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаарх судалгаа, дээд боловсролын салбарын хяналт, чиглэлийн үнэлгээг хийжээ. 

Энэ талаар Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир "Манай улс 2023 оны байдлаар хүний хөгжлийн индексээр дэлхийн 189 орноос 96 дугаарт, мөн боловсролын индексээр 189 улсаас 103-т эрэмбэлэгдэж байна.

Өнгөрсөн оны долдугаар сард боловсролын багц хуулийг шинэчилж баталсан. Энэ хуульд тодорхой үр дүнд хүрэхүйц заалт нэмэгдсэн билээ. Тухайлбал цэцэрлэгийн сугалаа явуулдаг байдлыг халах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн. Түүнчлэн цалингийн санг 2.3 их наяд төгрөг болгож нэмэгдүүлсэн зэрэг ахиц байгаа ч анхаарах асуудлууд бас бий.

Хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэх шилжилт хөдөлгөөн, хот суурин газрын хэт нягтрал, суурьшлын тархалтаас шалтгаалаад боловсролын үйлчилгээ хүртээмжтэй байж чадахгүй байна. 

ХЭҮК-оос сүүлийн гурван жилд сурч боловсрох эрх зөрчигдсөн талаарх 63 гомдол, гишүүдийн санаачилгаар 59 хяналт, шалгалт хийсэн. Эндээс гаргасан тайланг үндэслээд бид илтгэлээ боловсруулсан.

Дээр дурдсан гомдол, хяналт шалгалтаар илэрсэн гол зөрчил гэвэл бүх түвшний боловсролын байгууллагын орчин нь ээлгүй, хүртээмж муу, стандарт бус байгааг тогтоосон. Үүний зэрэгцээ сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын анги дүүргэлтийн асуудал хүнд байна. Нэг багшид оногдож байгаа ачаалал нь хэт өндөр. Түүнчлэн багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүй дутмаг зэрэг дутагдал их илэрсэн.

Мөн боловсролын хүртээмж нь нийслэл болон хөдөө орон нутагт ялгаатай байдал багасаагүй. Төрийн өмчийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгийн хооронд байр, орчин нөхцөлийн хувьд хол зөрүүтэй байгаа нь ажиглагдаж байна.

Орон нутгийн тэр тусмаа малчин айлын хүүхдүүдэд зориулсан хувилбарт үйлчилгээнүүд шаардлагатай. Үүнээс шалтгаалаад хүүхдүүд сургууль завсардах эсвэл хичээл сургалтаас хоцрох асуудал үүсдэг. Хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур өрхийн болоод сүм хийдэд шавилан суудаг хүүхдийн эрхийн асуудал, мөн өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охид, хөдөлмөр эрхэлж буй хөвгүүдийн асуудал дээр анхаарал хандуулах шаардлагатай. 

Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлын хүрээнд нийт 11 зөвлөмжийг манай байгууллагаас гаргасан. Үүнээс УИХ-ын энэ онд гаргасан 37 дугаар тогтоолоор гурван зөвлөмж гаргасан. 

Тодруулбал

  • Бүх шатны боловсролын байгууллага, дотуур байрны гадаад болон дотоод орчны аюулгүй байдлын стандартыг хангуулах, боловсролын байгууллагын өргөтгөлийн ажилд төр, иргэний хамтарсан хараат бус хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх
  • Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын эрхийг хангахад чиглэсэн дэмжих төв ажиллуулах, орчин нөхцөлийг бүрдүүлэх, ашиглах хэрэглэлийг хүртээмжтэй, хангалттай бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүйг сайжруулах, эцэг эхийг багшийн туслахаар ажиллах боломж нөхцөлийг хуулиар бүрдүүлэх
  • Хувийн өмчийн боловсролын байгууллагад тавигдах шаардлага, шалгуурыг нарийвчлан тогтоох, хүүхдийн өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, стандарт, эрхзүйн орчныг бүрдүүлэхэд анхаарах гэсэн гурван зөвлөмж батлагдсан.

Хүүхдийн өдөр өнжүүлэх төвийн эрх зүйн орчин хаана харьяалагдах, ямар стандарт, дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулах вэ гэдэг эрхзүйн зохицуулалт алга байна.

Дээрх тогтоолд ороогүй найман зөвлөмжийг Боловсролын сайдад өнгөрсөн сарын 25-ны өдөр 0037 дугаартай албан бичиг хүргүүлсэн. Уг зөвлөмжийн хариу есдүгээр сарын сүүлээр ирнэ. Тухайн үед нь сэтгүүлчдэд мэдээлэл хүргэх болно" гэж ярилаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Олны танил хүмүүсийн ХДХВ-ын халдварын шуугиан ба ХӨСҮТ-ийн тоо баримт: Айдсаа дарж, датаг хар4 цаг 56 минутын өмнөЭнэ сарын 26-наас Цонжинболдог орчимд нийтийн тээврийн автобус зогсдог болно4 цаг 57 минутын өмнөЭмээлт аж үйлдвэрийн паркийн ₮224 гаруй тэрбумын төсөвт өртөгтэй ДЦС болон цэвэрлэх байгууламжийн шавыг тавив4 цаг 57 минутын өмнөНийслэл орчимд баавгай үзэгдсэн тохиолдолд 11-310005 болон 72720303 дугаар руу мэдэгдээрэй4 цаг 58 минутын өмнөМаргаашаас Гачуурт, Хуандайн аманд цахилгаан хангамжийг сайжруулах ажил эхлэх тул гурав хоног хэрэглээгээ зохицуулахыг хүсэв4 цаг 58 минутын өмнө"Антибиотикийг хэтрүүлэн болон зохисгүй хэрэглэх нь эмэнд тэсвэртэй супер нян үүсэхэд нөлөөлөх эрсдэлтэй"4 цаг 58 минутын өмнөУкраинд амдан сөнөөгч пуужин нийлүүлэх асуудлыг хэлэлцжээ4 цаг 59 минутын өмнөТөрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн асуудлаар санал солилцов4 цаг 59 минутын өмнө“Хятадын кино долоо хоног” болно5 цагийн өмнөЗасгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй шийдвэрийг танилцуулав5 цагийн өмнөТуул голын ай сав газар хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна5 цаг 3 минутын өмнөӨгөгдөл эдийн засгийн эргэлтэд орох дараагийн нөхцөл нь засаглал9 сар 21. 16:34
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.