Орон нутгийн машинаас ирэх Ням гаригаас төлбөр авна


8-р сарын 29
14 цаг 57 минут

Орон нутгийн машинаас ирэх Ням гаригаас төлбөр авнаИрэх есдүгээр сарын 1-нээс орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх шийдвэр гарсан. Энэ шийдвэр ирэх Ням гаригаас үйлчилж эхэлнэ.

Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоог бууруулах зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан.

Тодруулбал, уг тогтоолд орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө. Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд буюу 24 цаг тутамд 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн юм. Уг тогтоол гурав хоногийн дараагаас хэрэгжих аж.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг бид өнгөрсөн намар УИХ-аар батлуулсан. Уг хуулийн хүрээнд зарим нэг захиргааны шийдвэрүүд гарахаар хуульчлагдсан. Орон нутгийн дугаартай машин хотод 48 цагаас илүү зорчсон тохиолдолд хураамж авна гэдэг зохицуулалт ирэх есдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлнэ.

Улаанбаатар хот Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төв учраас хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн урсгал маш их. Тухайлбал малчид мал болон малын гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүн борлуулах, бизнес эрхлэгчид бараа татах зэрэгт энэ зохицуулалт үйлчлэхгүй. Харин хөдөө орон нутгаас орж ирээд машинаараа такси үйлчилгээ эрхэлж буй иргэдэд үйлчилнэ. Такси үйлчилгээ эрхэлж болно. Гэхдээ түгжрэлд оруулж буй нөлөөллийг нь бууруулах үүднээс энэ зохицуулалтыг хийж байгаа.

Бид цаашид түгжрэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухаанд суурилсан камерын нэгдсэн системийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний гол зорилго нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй үйлдлийг бууруулахад чиглэнэ. Хотын авто замын сүлжээг нэгдсэн хяналтад оруулж байгаа гэж ойлгож болно. Мөн татвар, торгуулиа цаг тухайд нь төлөх соёлыг нэвтрүүлэх зорилготой юм" гэсэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.