ХЭҮК: Цалингийн сангийн 1 хувийг хүүхэд хамгаалахад зарцуулна


8-р сарын 29
14 цаг 56 минут

Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр /2024.08.29/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 


ХЭҮК-ын гишүүн Ж.ХУНАН:

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Мөн сургууль, цэцэрлэгийн 2024-2025 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор зарим мэдээллийг хүргэе. Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар зөвхөн төрийн байгууллага гэлтгүй хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын зохицуулалтыг оруулж өгсөн. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд хамаарч байгаа. Ингэхдээ хүүхэд хамгааллын бодлогыг баталж, хэрэгжилтийг хангана. Бодлогыг хэрэгжүүлэхдээ цалингийн сангийн нэг хувийг хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэхэд зарцуулна гэж заасан. Тэгэхээр ирэх сарын 1-нээс хүүхэд хамгааллын бодлогод оролцож эхлэх нь.

Хүүхэд хамгааллын бодлого төсөвтэй болж эхэлж байна гэсэн үг.

Дараагийн асуудал бол хүүхдэд ээлтэй орчин нөхцөл. Шинээр баригдаж байгаа барилга байгууламж, зам талбай хүүхдэд ээлтэй байна уу эсэх. Тэгэхээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүүхдийн мэргэжилтнийг оруулж, сан.ал дүгнэлт өгнө. Эдгээрээс гадна нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэгт онцгой зохицуулалт орсон. Аймаг, нийслэл, хотын хөгжлийн дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр болон бусад хөтөлбөрт хүүхдэд чиглэсэн арга хэмжээг тусгаж, биелэлтэд заавал хяналт тавина. Засаг даргын чиг үүрэгт мөн зохицуулалт орсон. Засаг дарга хүүхэд хамгааллын үйлчилгээг явуулын чиглэлээр явуулах үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ нь хүүхдийг эрсдэлээс хамгаалах шинэлэг, ач холбогдолтой зохицуулалт. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гэж бий. Энэ бүтцийн шийдвэр төдийлөн хэрэгждэггүй талаар ХЭҮК өмнө нь илтгэлдээ дурдаж байсан. Тэгэхээр энэ хорооны шийдвэрийг биелүүлээгүй алба хаагчдад сахилгын хариуцлага хүлээлгэхээр болсон.

Үүнээс гадна нэг чухал зохицуулалт бол олон улсын байгууллага хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн талаар тандалт судалгаа хийхийг хориглосон. Хүүхдийн эрхийн асуудал онцгой ач холбогдолтой. Монгол Улсын хүн амын гуравны нэг хувийг эзэлдэг хүүхдийн эрх чухал анхаарах сэдэв.

Хүүхэд хамгааллын санхүүжилт олон асуудлыг дагуулдаг. Бүтэц, үйл ажиллагаа үр дүнгүй байгаа нь санхүүжилттэй холбоотой. Нэмэлт өөрчлөлтөд санхүүжилттэй холбоотой заалтууд орсон байгаа.

Ингэснээр жил бүрийн төсөвт хүүхэд хамгааллын чиглэлд төсөв, санхүүгийн эх үүсвэртэй болно. Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллага ирэх оны хоёрдугаар сарын дотор ажлын тайлангаа хүргүүлнэ. Төрийн байгууллага ирүүлсэн тайлан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд хүргүүлж, улсын хэмжээнд хэлэлцнэ. Энэхүү зөвлөлийн тэргүүнээр Монгол улсын Ерөнхий сайд ажилладаг.

Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ажил, цар хүрээ нэмэгдэж байна. Өнгөрсөн оны илтгэлд ХЭҮК хүүхэд үрчлэх асуудлыг дурдсан. Үрчлэгдсэн хүүхдийн эрхэнд хяналт тавих ажил нэмэгдэж байгаа гэсэн үг.

ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Д.УНДРАА:

-2024-2025 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбоотой хичээлийн бэлтгэл олон ажлууд хийгдэж байна. Улсын хэмжээнд 900 гаруй ерөнхий боловсролын сургууль, 1100 гаруй улс, хувийн цэцэрлэг үлй ажиллагаа явуулна. Энэ үед сургууль, цэцэрлэгийн гадаад дотоод орчны эрүүл аюулгүй байдал хангагдсан байх ёстой. Хүүхдийн эрүүл аюулгүй орчныг хангах хүрээнд шүхэр урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй хэрэгжүүлэх шаардлагатай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2 цаг 30 минутын өмнөСүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.