Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна


8-р сарын 26
16 цаг 16 минут

 НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2024 оныг “Хүнсний аюулгүй байдал–Болзошгүй эрсдэлд бэлэн байя” уриан дор үйл ажиллагаа өрнүүлж байна.

 

ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ хамтран “Нэг эрүүл мэнд үзэл баримтлалыг хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, худалдааны шударга байдлыг хангах хэрэгсэл болгон ашиглахад нь бага орлоготой орнуудад дэмжлэг үзүүлэх” (GCP/GLO/1195/ROK) төслийг манай улсад өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байгаа. 

 

Төслийн хүрээнд улс орнууд хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг эрэмбэлэх, зэрэглэх, эрсдэлийн менежментийн тохирох хувилбаруудыг санал болгох, төлөвлөгөөт тандалт, урьдчилан сэргийлэх, бууруулах, хариу арга хэмжээ авах стратегиар дамжуулан хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг тогтвортой удирдах, бүх оролцогч талын дунд зан төлөв менежментийн өөрчлөлтийг дэмжих чиглэлээр ажиллах юм. Энэ нь хүнсний аюулгүй байдлыг хангахад төрийн болон төрийн бус байгууллага хоорондын ажлын уялдаа, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан ач холбогдолтой, цогц арга хэмжээ юм.

 

Энэ талаар гурван асуудлыг хэлэлцсэнийг НҮБ-ын ХХААБ, Төслийн зохицуулагч Д.Батчулуун ярив. Тодруулбал, Мах, малын гаралтай бүтээгдэхүүний олон улсын худалдаанд нөлөөлж мал, амьтны эрүүл мэндийн байдал, мал эмнэлгийн байгууллагын үүрэг, оролцоо, хяналтын тогтолцоо, анхаарах асуудал, Мал, амьтны эрүүл мэндийн харилцан адилгүй статустай улс орнуудын гадаад худалдааны зохицуулалт, нэг цонхны үйлчилгээ, тусгаарласан аж ахуй байгуулах боломж, Махны үйлдвэрүүдэд нэвтрүүлэх олон улсын гэрчилгээ, баталгаажуулалт, хяналтын тогтолцоог хэрхэн сайжруулах талаар ярилцсан санал солилцсоныг Стандарт хэмжил зүйн газар мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.