“Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэнг нээлээ


8-р сарын 26
16 цаг 15 минут

 Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ням-Осорын Цүлтэмийн “Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэнг уран зургийн галерейд нээлээ.

 

“Урлагийн бүтээл үрчлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд Монголын XX зууны дүрслэх урлагийн сор бүтээл, Н.Цүлтэмийн “Хурмастын чуулга” уран зургийг Соёлын Өвийн үндэсний төв, Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл хамтран сэргээн засварлаж 15 жилийн дараа үзэгчдэд толилуулж байгаа нь энэ юм. Үзэсгэлэнд уран бүтээлчийн 30 гаруй бүтээлийг дээжлэн бүрэн хэмжээний баримтат киноны хамт үзэгчдийн хүртээл болгож байна. 

 

Нээлтийн үеэр Монголын уран зургийн галерейн мэдээллийн санч Б.Чимидхорлоо хэлэхдээ, “Манай галерей жил бүр ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчдийн төлөөллүүдээсээ сонгон авч тусгай үзэсгэлэн зохион байгуулдаг. Энэ оны хувьд амьдралынхаа 60 гаруй жилийг дүрслэх урлагийн салбарын хөгжилд зориулж, үнэтэй хувь нэмэр оруулсан Ардын зураач Н.Цүлтэмийн Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй бүтээлүүдээс дээжлэн үзэсгэлэн гаргалаа. Н.Цүлтэм зураач нь Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг байгуулалцахын зэрэгцээ Дүрслэх урлагийн сургуулийг бие даасан сургууль болгосон төдийгүй Монголын Урчуудын Эвлэлийг 30 гаруй жил удирдаж дүрслэх урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм. Нэрт зураачийн мэндэлсэн 100 жилийн ойд зориулан тусгай үзэсгэлэн гаргахаас гадна, олон улсын эрдэм шинжилгээний хурал, баримтат кино, шинэ ном гаргах зэргээр тэмдэглэнэ" хэмээлээ. 

 

“Урлагийн бүтээл үрчлүүлэх” олон улсын хөтөлбөр нь галын улмаас гэмтсэн бүтээлүүдийг сэргээн засварлах, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах,  соёлын өвийг хадгалах, хамгаалах үйлсэд байгууллага, хамт олон, сайн дурын бүлгийг татан оролцуулах зорилготой бөгөөд Монголын уран зургийн галерейд 6 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа аж.

Тус үзэсгэлэн есдүгээр сарын наймны өдрийг хүртэл үргэлжилнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Хилийн боомтод VII/10-наас өмнө ирсэн барааны гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулна”7 сар 7. 14:14Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ7 сар 7. 14:13Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ7 сар 7. 14:12Ойн газар БНСУ-ын "Nurinue" компанитай ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтарна7 сар 7. 14:12Хиймэл оюуны засаглалын асуудлаарх анхдугаар чуулган Женевт эхэллээ7 сар 7. 14:10Гаалийн зөрчлийн 47.1 хувийг татвараас зайлсхийсэн үйлдэл эзэлжээ7 сар 7. 14:09Орон нутгийн эмч нар цээжний хөндийн мэс заслыг орон нутагтаа бүрэн нутагшууллаа7 сар 7. 14:07Б.Мөнх-Амар: Гаалиар "Инсулин" тариаг хууль бусаар их хэмжээгээр нэвтрүүлэхийг завдаж байна7 сар 7. 14:04Шинээр төрсөн гавьяатууд7 сар 7. 14:03УИХ 35 удаагийн нэгдсэн хуралдаан, 127 удаагийн Байнгын хорооны хуралдаанаар 263 асуудал шийдвэрлэжээ7 сар 6. 15:32Цахим судалгаа, хуурамч линкээр үйлдсэн залилан хамгийн их бүртгэгджээ7 сар 6. 15:31Үндэсний их баяр наадмын өсвөрийн сур харваанд 420 гаруй хүүхэд оролцож байна7 сар 6. 15:30
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.