Алсын зай харгалзалгүй төв цэгээс эмнэлгийн яаралтай тусламжийг 1 цагийн дотор үзүүлдэг болоход анхаарна


8-р сарын 19
11 цаг 58 минут

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, хатагтай Шаннон Ковлин тэргүүтэй албаны хүмүүсийг энэ сарын 16-нд хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт тулгарч буй асуудлуудын талаар товч мэдээлэл өгч, цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар танилцуулж, санал солилцов. Сайд Т.Мөнхсайхан газар нутгийн хэмжээ, хүн амын байршлаас хамаарч яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэхэд дэлхийн жишигт нийцсэн нисдэг тэрэг, бага оврын онгоц шаардлагатай байгааг онцлоод, сонгогдсон аймгуудад Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг шинээр байгуулах тал дээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Азийнхөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, хатагтай Шаннон Ковлин Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Тэрбээр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжиж буй төслийн явц, цаашид хийх үйл ажиллагаа, төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч, тус яамнаас хэрэгжүүлэх ажлуудыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Тэрэлжээс 156 тонн хог цэвэрлэжээ7 цаг 14 минутын өмнөЗавхан аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ7 цаг 15 минутын өмнөОйн хөнөөлт шавжийг агаарын хөлгөөр устгаж байна7 цаг 15 минутын өмнөНийслэлийн цэцэрлэгийн II шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ7 цаг 15 минутын өмнөСэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их "гэмтээдэг"7 цаг 16 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар тогтжээ7 цаг 17 минутын өмнөТэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 140 сая мод тарьжээ7 цаг 17 минутын өмнөМонголбанк өнгөрсөн сард 3,058 кг үнэт металл худалдан авчээ7 цаг 18 минутын өмнөАравдугаар ангийнхан гурав, 11, 12-р ангийн сурагчид гурван хичээл сонгон судална7 цаг 27 минутын өмнөНалайхын Үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина7 цаг 28 минутын өмнөЧингис хаан үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ9 сар 1. 17:06Нутгийн 32 хувьд бэлчээрийн нөөцтэй байна9 сар 1. 17:03
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.