"Зэвтэй уснаас болж оршин суугчдын биеэр харшил тууралт гарч, ходоод өвдөх зэрэг олон төрлийн өвчин илэрсэн"


8-р сарын 8
16 цаг 28 минут

Хан-Уул дүүргийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлж буй зэвтэй ус, бохир шугамын талаар тус дүүргийн иргэдийн төлөөлөл Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Иргэдийн төлөөлөл "Бид хоёр жилийн хугацаанд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хангуулж чадахгүй, эрүүл мэндийн асуудалтай байна. 

Манай дүүргийг удирдаж байсан удирдлагууд найман жилийн хугацаанд энэ асуудлуудаа шийдвэрлэж чадахгүй явсаар ирсэн. О.Алдаржавхлан засаг дарга одоо УИХ-ын гишүүн болсон. 

Тиймээс Хан-Уул дүүргийн асуудлыг шийдвэрлээч гэдэг үүднээс УИХ-д сонгогдсон Ч.Лодойсамбуу, О.Алдаржавхлан, Т.Мөнхсайхан, засаг даргын орлогч нарт Хан-Уул дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс ард иргэдийн гарын үсэг, өргөдөл гомдлыг хүргүүлж байна" хэмээн ярив.

Тус албан бичигт "манай Хангарди сити-2 хотхон болон Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо Арцатын аманд байрлах нийт найман блок байранд 928 айл өрхийн 3,000 гаруй оршин суугчтай. 

2022 оноос эхлэн одоог хүртэл байрнуудын цэвэр усны шугамаас маш их зэвтэй ус гарч эхэлсэн. Тухайн үед бид байр хариуцсан газар болон Нийслэлээс байгуулагдсан ажлын хэсэгт удаа дараа хүсэлт тавьж, гомдол хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. 

Энэхүү зэвтэй уснаас болж оршин суугчдын биеэр харшил тууралт гарч, ходоод өвддөг зэрэг олон төрлийн өвчин илэрсэн. Ундны усаа гаднаас худалдан авч хэрэглэж байгаа нь эдийн засагт хүндрэл учруулдаг.

Зэвтэй ус хэрэглэж байж цэвэр усны мөнгө СӨХ-д тогтмол төлж байна. Оршин суугчид Засгийн газар болон Нийслэлийн холбогдох утсанд удаа дараа гомдол хүсэлт гаргаж байгаа боловч өдийг хүртэл зэвтэй ус хаанаас гарч байгаа, ямар арга хэмжээ авсан талаар бидэнд хариу өгөөгүй. 

Мөн одоо солигдож буй шугам Яармагийн 23 дугаар хорооны Арцатын аманд ирж, ус цэвэршихгүй гэсэн албан бус мэдээлэл бидэнд ирсэн. Нийслэлээс шугам сольж байгаа, ажиллаж байгаа гэсэн хариу тайлбар өгөөд удлаа. 

Гэвч усны байдал өдрөөс өдөрт улам муудаж байна. Манай хотхон дотор Нийслэлийн 308 дугаар цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү цэцэрлэгийн хэрэглээний ус олон хүүхдийн эрүүл мэндэд маш ноцтой нөлөөлж байна. 

Иймд оршин суугчдын эрүүл амьдрах боломжийг бүрдүүлэн, энэхүү зэвтэй усны талаарх үнэн бодитой мэдээлэл хийж, ажлын үр дүнг бидэнд тодруулж өгөхийг хүсэж байна" хэмээн дурджээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Увс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна6 сар 23. 16:41“Clean Up Day Mongolia” төсөл олон улсын шагнал хүртлээ6 сар 23. 16:40Элсэлтийн шалгалтад утас хураахгүй ч сүлжээ унагагч ашиглана6 сар 23. 16:34Энэтхэг улс гоо сайхны мэс заслын төв болон хувирч байна6 сар 23. 16:32"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"6 сар 23. 16:32ХУД-т 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлуулжээ6 сар 23. 16:31₮10 саяын хахууль авсан Замын-Үүдийн гаалийн газрын албаны даргад гурван жил хорих ял оноолоо6 сар 23. 16:30Монголын багууд 3х3-ын Гран-Прид Олимпын эрхийн оноо цуглуулахаар өрсөлдөж байна6 сар 23. 16:25ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГААР ДАМЖУУЛАН БИЗНЕС, ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА6 сар 23. 16:21Бурхан халдун уулын тахилга өнөөдөр болно6 сар 23. 11:00Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд6 сар 22. 12:58Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийг Л.Нинжжамц тэргүүлнэ6 сар 22. 12:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.