Нүүрсний үнийн уналт эдийн засагт эрсдэл дагуулав


8-р сарын 8
16 цаг 27 минут

Нүүрсний үнийн уналт эдийн засагт эрсдэл дагуулавХамтарсан Засгийн газар байгуулаад сар болж байгаа. Гэсэн хэдий төрийн алба тэг зогсолттой, шийдвэрлэх олон асуудлууд хүлээлтийн горимтой байна. Шинэ засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчилсэнтэй холбоотой 2024 оны төсөвт тодотгол хийх нь нэгэнтээ тодорхой болсон. Төсвийн тодотгол хийснээр сайд нар зарцуулах мөнгөтэй болно гэсэн үг. 2024 онд Монгол Улс 25.3 тэрбум төгрөгийн орлого олж, 27.3 тэрбум төгрөгийн зарлага гаргаж төсвийн алдагдлын хувь хэмжээг 1.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний хоёр хувьтай тэнцүү байх төсөв баталсан.

Сонгуулийн өмнө МАН эдийн засаг сайржирч байгааг магтаж, АН эдийн засаг сүйрч буйг шүүмжилсэн. Тэгвэл тэд хамтдаа ирэх дөрвөн эдийн засгаа хөгжүүлэхээр болцгоосон юм. Монголын эдийн засаг уул уурхайгаас тэр тусмаа нүүрсний экспортоос шууд хамааралтай. Импортын хувьд шатахуун дотоодын зах зээл багагүй нөлөөлдөг.  Тэгвэл нүүрсний салбарт үнэ унаж байгаа гэх муу мэдээ сонсогдож байна. Нүүрсний унана гэдэг улсад орж ирэх орлого багасна гэсэн үг. Тиймээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас энэ асуудал ихээхэн хамаарах юм. Гэтэл шинэ сайд тамгаа авснаас хойш таг чиг. Ц.Тувааны хувьд уул уурхайн салбарыг хөгжүүлнэ гэсэн хүлээлт байхгүй байгааг салбарынхан ярьж байна.

Монгол Улсын эдийн засаг 2023 оны төгсөлд долоон хувиар өссөн. Уг өсөлтөд уул уурхайн салбар тэр дундаа түүхий эдийн экспортын хувь хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн нь голлон нөлөөлсөн. Тэгвэл 2024 оны эхний улиралд Монгол Улсын эдийн засаг 7.8 хувиар өссөн нь өмнөх жилийнхээс өссөн үзүүлэлттэй байна. Энэхүү өсөлтөд үйлчилгээ тэр дундаа тээвэр, худалдааны салбарын өсөлт голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, үйлчилгээний салбар, дээрх өсөлтийн хувь хэмжээний 4.1 хувийг эзэлсэн байна. Үйлчилгээний салбарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад  7.7 хувь өссөн үзүүлэлттэй байна. Мөн аж ахуйн нэгж, иргэдийн орлого өссөнтэй холбоотой улсын татварын орлого өсч цэвэр татвар эдийн засгийн өсөлтийн 2.1 хувийг эзэлсэн бол, уул уурхайн салбарын өсөлт 1.9 хувийг эзэлж байна.

Экспортын голлох түүхий эдийн хувьд энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспорт 39.4 сая тоннд хүрсэн бөгөөд нүүрсний биет хэмжээний хувьд өмнөх оны мөн үеэс 39 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.  Нүүрсний экспортын биет хэмжээ ойролцоогоор 40 орчим хувиар өссөн хэдий боловч олон улсын зах зээл дээр үнэ нь буурч байгаатай холбоотой орлогын хувь хэмжээ нь өмнөх оны мөн үетэй дүйцэхүйц хэмжээтэй байна.

Нүүрсний хилийн үнэ тонн тутамын үнэ одоогийн байдлаар 110 ам.долларын ханштай байна. Энэ дүн өмнөх оны мөн үед 162.8 ам долларттай тэнцэж байсан юм. Өөрөөр хэлбэл он гарсан эхний зургаан сарын байдлаар нүүрсний экспортын хилийн үнэ тонн тутамдаа 50 ам доллараар буурсан үзүүлэлттэй байна.

Түүнчлэн алтны хувьд өмнөх оны мөн үеэс экспортын хэмжээ 6.5 хувиар буурсан үзүүлэлттэй буюу 5 тоннд хүрсэн байгаа ч үнийн хувьд олон улсын зах зээл дээр өссөн нь алтнаас олох орлого өсөхөд нөлөөлсөн байна. Харин зэсийн хувьд эхний хагас жилийн байдлаар 785 мянган тонн зэс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үетэй ижил тэнцүү хэмжээнд байгаа үзүүлэлт болж байна. Зэсээс олох орлого уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөний 1.9 хувийн эерэг нөлөө үзүүлсэн байна. Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрсний хувьд нийт экспортын 59.3 хувийг дангаараа бүрдүүлж байгаа бол зэсийн баяжмал 18.4 хувийг бүрдүүлж байна.

Хэрэв  цаашид Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээ нэмсэгдсэн ч үнийн хувьд буурсан үзүүлэлттэй байвал төсвийн орлого тасалдах эрсдэл дагуулж болзошгүй. Ийм үед дахин төсөвт тодотгол оруулж төсвийн зарлагын хувь хэмжээг нэмэгдүүлж, алдагдлыг нэмэгдүүлэх нь гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлж болзошгүй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй10 сар 29. 16:51ББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ10 сар 29. 16:51Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй компанийн эзэнд ял оноов10 сар 29. 16:48Хүүхдийн хоолны зардлыг 1100-1500 төгрөгөөр нэмнэ10 сар 29. 16:47"Хөдөө аж ахуйн яамныхан ажлаа явуулахад хүндрэлтэй байна"10 сар 29. 16:47Томуугаар өвдсөн хүүхдээ асрах эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно10 сар 29. 16:46Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 45 хувиар өсжээ10 сар 29. 16:45Энхийг сахиулагчдад олгох томилолтын зардлын нэмэгдлийг энэ жилээс эхлэн олгоно10 сар 29. 16:45Увс аймагт сураггүй болсон эмэгтэйг 14 дэх өдрөө эрэн хайж байна10 сар 29. 16:44С.Эрдэнэболд: Солонгос цувралууд хэрхэн харгис хэрцгийгээр өшөө авахыг нийгэмд заасан10 сар 29. 16:44Б.Найдалаа: Хэрэв туслах маань УИХ-ын гишүүний биед халдсан бол өмнөөс нь уучлал хүсье10 сар 28. 20:06Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг "Илт Хан" аяллын компанитай танилц10 сар 28. 20:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.