Д.Наранбаатар: М.Энхболд, Ж.Туяацэцэг, Б.Барамсай, С.Төмөр-Очир нарын авлигачдыг шүүх хамгаалдаг юм байна


8-р сарын 7
13 цаг 55 минут

Их хэмжээний авлигын хэрэгтэй холбоотой менежментийн хувьчлалыг хүчингүй болгохоор Төрийн Өмчит Бодлого Зохицуулалтын Газрыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн асуудлаар “Оном сан”-гийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

“Оном сан”-гийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар "2024 оны дөрөвдүгээр сарын 1-нд ерөнхий сайд асан М.Энхболд, түүний эхнэр Ж.Туяацэцэг, УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, Улсын боловсролын хорооны нэгжийн дарга Б.Барамсай нар нийлж, Хүнс, хөнгөний техник мэргэжлийн сургуулиудыг нэгтгэж, "Хүнсний технологийн коллеж" гэх маш их хөрөнгөтэй сургуулийг гурван өрөө байрны мөнгөнд хүрэхгүй буюу 825 сая төгрөгөөр үнэгүйдүүлж, менежментийн хувьчлалаар гавьяат багш Б.Барамсайд өгсөн. 

Үнэгүйдүүлж авч өгсөн авлигадаа том том байшинг нь хувааж өгч байна. "Оном" сургуулийн хичээллэж буй байрыг 500 мянган төгрөгөөр үнэлж хувьчилж авсан. Үүний дараа Ж.Туяацэцэг хоёр давхар том байшинг авлигад өгсөн.

С.Төмөр-Очирт Хүнс, хөнгөний техник мэргэжлийн сургуулийн оюутны дотуур байрыг газартай нь авлига байдлаар өгчхөөд, төрийн бус байгууллага байгуулж, хувийнхаа дансаар хэдэн зуун сая төгрөг авсан. Энэ баримтуудыг бид 2023 оны наймдугаар сард улсын төв архивын тамга, бичигтэй нь олж мэдсэн. 

Ж.Туяацэцэг гэдэг хүнд бид мөнгө төлөхгүй, төлсөн мөнгөө буцаагаад нэхэмжлэх арга хэмжээ авсан. Ийнхүү иргэний болон захиргааны хэргийн шүүхэд "Оном" сангийн зүгээс Төрийн өмчийн хорооны менежментийн хувьчлалыг хүчингүйд тооцуулахаар хандсан. 

Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэг үүсгэхгүй байхаар шийдсэн. Дараа нь Давж заалдах шатны шүүхэд очсон, долдугаар сарын 24-ний өдөр хуралдаан болж, анхан шатны шүүгчийн тогтоолыг хүчингүй болгож хэрэг үүсгэхээр болсон. Энэ бол том ялалт. Манай өмгөөлөгчдийн хэлж буйгаар хэрэг үүсгэн гэдэг хэрэгт ялж буйгаас хэцүү зүйл гэсэн. Энэ үнэн байна. 

Ж.Туяацэцэгтэй гэрээ байгуулахад байсан Голомтын данс руу 378 сая төгрөг шилжсэн. Энэ дансыг судлаад үзэхэд Ж.Туяацэцэгийн хувийн данс байсан.

Энэ бол авлигын мөнгө юм байна, нийгэмд үйлчилж буй төрийн бус байгууллага хувийн дансаар их мөнгө авч болохгүй гээд буцаахаар Хан-Уул дүүргийн шүүхэд хандахад хаяг нь олдохгүй, хэрэг үүсгэх боломжгүй болсон. 

Эрэн сурвалжлуулах үйл ажиллагаа явуулахад М.Энхболдын гэр нь Чингэлтэй дүүрэгт байдаг юм байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад хэрэг үүсгээгүй. 

Энэ юу болж байна гэхээр М.Энхболд, Ж.Туяацэцэг, Б.Барамсай, С.Төмөр-Очир нарын авлигачдыг шүүх хамгаалдаг юм байна. Бид бүх зүйлийг хуулийн дагуу хийгээд өгөхөөр ямар нэгэн арга зам хэрэглэж хэрэгсэхгүй болгодог. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр долдугаар сарын 24-нд шүүх хуралдаан болсон. Гэтэл долдугаар сарын 25-нд нөгөө авлигачид шууд хүчирхийлэл рүү шилжсэн. 

М.Энхболд, Ж.Туяацэцэг хоёрт 500 мянган төгрөгөөр үнэлж өгсөн "Оном" сургуулийн хаалгыг "vip security" гэх хамгаалалтын компанийн хүмүүс ирж эвдсэн.

Цагдаа дуудахад Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нар хүртэл энэ хүмүүсийг хамгаалдаг юм байна. Дуудлагаар ирсэн цагдаа хүртэл энэ хүмүүсийн эсрэг гомдол гарга гэж зөвлөсөн" хэмээн ярилаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

М.Золбоо: Таван шарын нүхэн гарцын зам дээр түгжрэл үүсээд буй нь бүрэлдэхүүн хэсгийн ажил дуусаагүйтэй холбоотой9 сар 20. 15:00Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг буруутгав9 сар 20. 15:00Яармагийн бүсэд автобусны шинэ чиглэл нэмэгджээ9 сар 20. 14:58Зеленскийн шинэ төлөвлөгөөтэй Байден танилцана9 сар 20. 14:57Илиа Мазанэк: Чех Улсад жил бүр 1,000 монгол иргэн ажиллуулдаг байсан. Энэ оноос квотыг нэмэгдүүлж 3,000-д хүргэсэн9 сар 20. 14:56Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно9 сар 20. 14:55"Зээлжих зэрэглэл өссөнөөр 14 мега төсөл хэрэгжих боломжтой"9 сар 20. 14:54“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ9 сар 20. 14:53Европын парламент Э.Гонсалесийг Венесуэлийн ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрчээ9 сар 20. 14:52И.Маскийн ажилтнууд К.Харрисыг илүүтэй дэмжиж байна9 сар 19. 15:53Энэ амралтын өдрүүдэд хоол зүйч, сэтгэл зүйч нар бүх насныханд зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө9 сар 19. 15:05Авлигатай тэмцэх зөв ч хэлмэгдүүлж болохгүй9 сар 19. 15:04
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.