Б.Баасанхүү 48 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж эхлэв


8-р сарын 7
13 цаг 47 минут

“Парис-2024” наадмын жүдо бөхийн тэмцээн өндөрлөсний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдынхоо чансааг шинэчлэн гаргажээ.

 Шинэ чансаагаар манай тамирчдаас дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинг тэргүүлж эхэлсэн бол 73 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр чансаагаа долоон байраар ахиулж 19 дүгээр жагсав.

 Түүнчлэн 57 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн гурав, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ нэг, -78 кг-д О.Хүслэн хоёр байраар урагшилж, 52 кг-д Л.Сосорбарам, 63 кг-д Б.Ганхайч нар байраа хадгалж үлдлээ.

 Харин бусад жинд манай тамирчдын чансаа 1-18 байраар ухарчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.