Финалд хүрсэн Имане Хелиф: Хүмүүсийн юу гэх нь надад хамаагүй


8-р сарын 7
13 цаг 44 минут

Алжир улсын боксчин Имане Хелиф энэ удаагийн Парисын олимпийн гол дүрүүдийн нэгээр тодроод байгаа билээ. Эмэгтэйчүүдийн дунд жинд өрсөлдөж буй тэрбээр орон нутгийн цагаар өчигдөр/2024.08.06/ хагас шигшээд Тайландын Жанжаем Суваннапенгийг ялж, финалд шалгарсан юм. Имане Хелиф алтан медалийн төлөө Хятадын Ян Лиутай тулалдана.

Хагас шигшээд ялсныхаа дараа Имане Хелиф "Хүмүүсийн юу гэх нь надад хамаагүй. Надад олимп л хамаатай. Бурхан таалвал би финалд хамгийн сайнаараа тулалдах болно. Би дэлхий нийтийг цэнгүүлэхийн төлөө чадах бүхнээ хийх болно" гэжээ.

Өдгөө 25 настай түүнийг болон Тайванийн боксчин Лин Ю-Тин нарыг эмэгтэй биш гэх яриа, суртал ухуулга ихээр гарсан. Тэгвэл Олон улсын олимпийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс "Тэд төрөхдөө эм хүйстэй төрж, эмэгтэй гэж иргэний бүртгэлд бүртгүүлсэн. Олон улсын насанд хүрэгчдийн тэмцээнд ч зургаан жилийн хугацаанд ямар ч асуудалгүй өрсөлдсөн" гэв.

IBA буюу Олон улсын сонирхогчийн боксын холбооны зүгээс Имане Хелиф болон Лин Ю-Тин нарыг тестостероны шинжилгээнд бүдэрсэн гэж үзэн дэлхийн аваргад оролцуулахаас татгалзаж, амжилтыг нь хүчингүйд тооцсон. Гэтэл нэг хардлага байгаа нь Хелиф тухайн үед Оросын боксчинг ялсан байжээ. Мэдээж IBA-г Оросын Умар Кремлёв удирддаг. Тус холбоооны шүүлт асуудал дагуулдаг, авлигад идэгдсэн гэдэг утгаараа энэ удаагийн Парисын олимпийн зохион байгуулагчид өөрсдөө боксын тэмцээнээ зохион байгуулж байгаа билээ.

IBA-ийн шинжилгээний талаар Марк Адамс "Шинжилгээний аргачлал, ямар шинжилгээ авсан зэрэг тэр өдөр юу болсон нь одоог хүртэл тодорхойгүй байна" гэлээ.

Сүүлийн үед өрнөж буй энэ бүх дарамт шахалт, дээрэлхэлт, хэл амыг сөрж рингэнээ гарч, мөнгөн медалийн болзол хангаад буй Имане Хелифийг дэмжих хүмүүс ч их байна. Алжир шиг Исламын шашинтай улсад хүйсээ солиулах хагалгааг хүлээн зөвшөөрөх нь бүү хэл ЛБГТ хүмүүст хүртэл ял өгдөг. Тиймээс Имане Хелиф эрэгтэй хүн байсан, болсон байх ямар ч боломж байхгүй. Дэлхий даяар худал цуурхалд автаж, хүнийг гаднах үзэмжээр нь гутаан доромжилж байгаа нь тун харамсалтай гэх хүмүүс олон байна. Логан Пол тэргүүтэй олны танил эрхмүүд ч худал мэдээлэлд автаж, түүний нэр хүндэд халдсандаа уучлалт гуйжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа3 цаг 23 минутын өмнөИхэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 цаг 24 минутын өмнөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна3 цаг 25 минутын өмнөГ.Дамдинням: Шатахууны үнийг буулгана3 цаг 26 минутын өмнө"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ3 цаг 26 минутын өмнөБогдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ3 цаг 26 минутын өмнөЭлсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна3 цаг 28 минутын өмнөТэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө3 цаг 29 минутын өмнөИнфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ3 цаг 29 минутын өмнөЕсөн улсын 129 иргэнийг албадан гаргав3 цаг 30 минутын өмнөНьюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.