Тархи судлалд суурилсан хиймэл оюун ухааныг ашиглах шаардлагатай байна


8-р сарын 7
13 цаг 41 минут

Манай улсад хиймэл оюун ухааныг хөгжүүлэх үйл ажиллагаа анагаах ухааны салбарт төвлөрч байна. Энэ талаар АШУҮИС, Тархи судлалын хүрээлэн, Монголын нейросайнсын нийгэмлэг Дэлхийн тархи судлалын байгууллагатай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны нэг тод жишээ нь манай улсад жил бүр зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурал юм. 

Энэ удаагийн "Салбар дундын тархи судлал-Улаанбаатар 2024" олон улсын эрдэм шинжилгээний хурлаар тархи судлалд суурилсан хиймэл оюун ухааныг ашиглах шаардлагатай байгааг хөндөн хэлэлцлээ. АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор Э.Түмэнжин, хиймэл оюун ухаан нь тархи судлалд суурилан хөгжиж байна. Учир нь хиймэл оюун ухаан нь тархи судлалтай салшгүй холбоотой, эх суурь нь болж өгдөг. Бид жил бүр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байдаг нь дэлхийн тархи судлалын шинжлэх ухааны хөгжлөөс суралцах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулдаг гэж байна.

Тархи судлалын шинжлэх ухааны орчин үеийн шинэ технологийг эх орондоо нутагшуулж, мэргэжилтнүүдийн боловсролыг дээшлүүлэх, аж үйлдвэржилтийг түргэсгэхэд тархи судлалд суурилсан хиймэл оюун ухааныг ашиглах шаардлагатай байгааг хэллээ.  

Монголчууд хиймэл оюун ухааны төслүүдэд оролцох боломжтой. 

Монголын Нейросайнсийн (тархи, мэдрэлийн судалгаа) нийгэмлэгийн тэргүүн Л.Баттүвшин, “Манай улсад хиймэл тархины төслийг хэрэгжүүлэх боломжтой. Ингэхийн тулд бидэнд юуны түрүүнд математикч нар их хэрэгтэй. Манай улсад суурь шинжлэх ухаан болох хэрэглээний математик сайн хөгжсөн. Тиймээс ийм хүмүүсийг цааш нь хиймэл оюун ухаанаар гүн суралцуулж, энэ чиглэлээр нарийн мэргэшүүлэх шаардлагатай байгаа гэв.

Мэдрэлийн эсийг оруулахаар цахим орчинд хиймэл тархийг үүсгэж бий болгож болно. Ийм, байнгын мэдээлэлтэй асар том төслүүдийг Европын холбоо болон Швейцарь зэрэг оронд аль 2000 оноос хэрэгжүүлээд эхэлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.