Энэ оны эхний долоон сарын байдлаар 42,386 малчин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өөрөө хариуцан төлжээ


8-р сарын 6
18 цаг 00 минут

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар(ЭМДЕГ)-ын мэдээгээр эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2024 оны эхний хагас жилд 953.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 23 хувь буюу 178.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Харин зарлага нь энэ оны эхний хагас жилд 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 42.1 хувь буюу 335.5 тэрбум төгрөгөөр өсжээ.

Монгол Улсын хэмжээнд 2024 онд эрүүл мэндийн даатгалыг өөрөө хариуцан төлөх 140,570 малчин бий. Тэгвэл энэ оны эхний долоон сарын байдлаар 42,386 малчин буюу 30 гаруй хувь нь эрүүл мэндийн даатгалыг өөрөө хариуцан төлөв.

Улсын хэмжээнд 2024 оны эхний хагас жилд эрүүл мэндийн даатгалд давхардаагүй тоогоор 3.1 сая хүн даатгуулсан байна. Нийт даатгуулагчийн 71.9 хувийг улсын төсвөөс хариуцсан иргэд, 22.7 хувийг ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн иргэд, 5.4 хувийн шимтгэлийг өөрөө хариуцан төлсөн иргэд байгаа юм.
зураг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.