Олимпийн ширээний теннисний төрөлд Хятадын ноёрхол дуусч, шинэ аварга төрөх үү?


8-р сарын 1
13 цаг 31 минут

Олимпийн ширээний теннисний төрөлд Хятадын ноёрхол дуусч, шинэ аварга төрөх үү?

Олимпийн наадмын хамгийн уйтгартай төрөл ширээний теннис гэдэг. Учир нь Хятадын тамирчид хоорондоо өрсөлдөж, медалийн тавцанд бөөнөөрөө зогсдог гэх үг бий. Тэгвэл Парисын олимпод нөхцөл байдал арай өөрөөр эргэх боломж гарчээ.

Парисын олимпийн ширээний теннисний тэмцээн холимог хосын төрлөөр эхэлсэн. Уг төрөлд Хятадын хос болох Ван Чуцинь болон Сунь Инша нар түрүүлж, Хойд Солонгосын Ким Кум-Ён, Ри Жон-Сик нар мөнгөн медаль хүртжээ. Харин хүрэл медалийн эздээр Өмнөд Солонгосын хос болох Лим Жон-Хүн, Шин Ю-Бин нар тодров.

Хятадын тамирчин Ван Чуцинь бол эрэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аваргын мөнгөн медальтай залуу тамирчин. Энэ ч утгаараа түүнийг ганцаарчилсан төрөлд түрүүлнэ гэж олон хүн харж байлаа. Холимог хосын төрөлд ч түрүүлж, Парисын олимпийг алтан медалиар эхлүүлэв. Гэвч ганцаарчилсан төрөлд гавьсангүй. Өдгөө 24 настай тэрбээр өчигдөр/2024.07.31/ Шведийн тамирчин Трульс Морегардтай тоглож, 4-2 гэсэн харьцаатай хожигдож, хасагджээ.

Дэлхийн тэргүүн тоглогчийг хожиж, дараагийн шатанд шалгарсан 22 настай Трульс Морегард "Дахиж ширээний теннис тоглоно гэж бодохгүй байна. Гэхдээ маргааш тоглох юм шиг байна" гэж хошигнов. Чуцинь, Морегард хоёрын тоглолт нийт 52 минут үргэлжилж, тоглолт дууссаны дараа үзэгчид ордон даяар Морегардын нэрийг дуудаж, баяр хүргэжээ.

Энэ талаараа Морегард "Би Вангийн эсрэг бараг нэг сет ч авч үзээгүй байх. Харин энд яллаа. Миний тактикийн тоглолт тун ухаалаг байсан гэж бодож байна. Би ийм уур амьсгалд тоглох дуртай. Учир нь би хэн ч үздэггүй, үзэгчгүй тэмцээнд олон тоглосон хүн. Харин энд олон цугласан байгааг харахад бага зэрэг сандарлаа. Энэ уур амьсгал үнэхээр гайхалтай. Үнэхээр таатай байлаа" гэжээ.

Ван Чуцинь, Трульс Морегардын тоглолтын үеэр ордон Хятад, Европоороо хуваагдаж, гайхалтай уур амьсгал бүрдүүлсэн аж.

Ван Чуцинийн хожигдсон шалтгааныг өөр нэгэн хүчин зүйлтэй холбож, тайлбарлаж болно. Тодруулбал, холимог хосын төрөлд түрүүлснийх нь дараа түүний гэрэл зургийг дарах гэж бужигнасан зурагчдын нэг нь түүний цохиурыг гэмтээжээ. Үүний улмаас үндсэн цохиураараа бус нөөц цохиураараа тоглосон гэнэ. Түүний гэрэл зурагчин руу орилж, уураа гаргаж байгаа бичлэг ч цахим орчин түгсэн. Энэ талаараа Ван Чуцинь "Тухайн үед би сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй. Гэрэл зурагчин яагаад тийм үйлдэл гаргасныг би одоо ч ойлгохгүй байна. Тэр санаатайгаар тэгээгүй байх. Аль хэдийнэ болоод өнгөрсөн зүйлийн араас би юу ч хийж чадахгүй. Магадгүй миний заяа энэ байлгүй" гэжээ.

Ван Чуциньд дахин нэг алтан медаль хүртэх боломж бий. Ширээний теннисний багийн тэмцээн наймдугаар сарын 6-ны өдөр эхэлнэ.

Одоо Хятадын сүүлийн найдвар нь алдарт Фань Чжэньдун. Өдгөө 27 настай тэрбээр дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмблэгддэг бөгөөд Токиогийн олимпоос мөнгөн медаль хүртсэнээс гадна дэлхийн аваргаар гурван удаа тодорсон нэгэн. Түүнийг шөвгийн наймд Японы залуу од Томоказү Харимото хүлээж байна. Хэрэв Фань Чжэньдун хожигдвол дэлхий нийтийн хүсэн хүлээсэн хятад биш шинэ олимпийн аварга төрөх болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Б.Найдалаа: Хэрэв туслах маань УИХ-ын гишүүний биед халдсан бол өмнөөс нь уучлал хүсье8 цаг 38 минутын өмнөЕрөнхийлөгчийн хувь эзэмшдэг "Илт Хан" аяллын компанитай танилц8 цаг 39 минутын өмнөФинланд, Норвегийн удирдагчид Путинтэй утсаар ярьжээ9 цаг 3 минутын өмнө“Шинэ тариаланчид” Хятадын хөдөө тосгоны сэргэлтэд хүч нэмж байна9 цаг 3 минутын өмнөЗ.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг гэм буруутай гэж үзсэн шийдвэрийг хэвээр үлдээлээ9 цаг 4 минутын өмнөЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА9 цаг 4 минутын өмнөӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА9 цаг 5 минутын өмнөЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ9 цаг 5 минутын өмнөМонгол, Беларусь ажиллах зарчим, алсын хараагаа тодорхойлов9 цаг 6 минутын өмнөАав нь харваж нас бараад удалгүй 30 гаруйхан настай хүү нь мөн харвалтаар эмнэлэгт хүргэгдсэн10 сар 28. 18:36Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.