3×3: Дэлхийн аварга Серби, олимпийн аварга АНУ хожигдож, шуугиан тарив


8-р сарын 1
13 цаг 30 минут

3×3: Дэлхийн аварга Серби, олимпийн аварга АНУ хожигдож, шуугиан тарив

Эхний өдөр АНУ-ын хүчирхэг багийг хожсон Страхиня Стоячич, Деян Майстрович тэргүүтэй Сербийн шигшээ энэ удаад Хятадын эсрэг тоглолоо. Магадгүй энэ олимпод оролцож буй хамгийн чансаа доогуур гэгдэх Хятадын шигшээ баг дэлхийн тэргүүн багийг 21-15 гэсэн харьцаатай хожиж, шуугиан тарилаа. Токиогийн олимпоос хойш 3х3 сагсан бөмбөгтөө хөрөнгө оруулж, анхаарал хандуулсан хятадууд эцэст нь үр дүнгээ үзэж байх шиг. Тэдний алсын зайн шидэлтүүд онцгой байж, Сербийн шилдгүүдэд боломж олгосонгүй.

Нөгөө талд олимп, дэлхийн аварга АНУ-ын эмэгтэй шигшээ баг олимпод анх удаагаа өрсөлдөж буй Азербайжантай учраа таарав. Бүрэлдэхүүндээ хоёр америк тоглогчидтой Азербайжан тоглолтын эхнээс онооны тэргүүллийг авч, гүйцэгдсэнгүй. Цагтаа WNBA-д тоглож явсан Тиффани Хэйес эх орныхоо эсрэг сайн тоглолтыг үзүүлж, АНУ-ын багийг буулган авлаа. Ийнхүү олимпийн аваргаа хамгаалагч АНУ-ын эмэгтэй шигшээ баг хоёр өдрийн дараах байдлаар хоёр хожигдолтой болж, хүндхэн нөхцөл байдалд орлоо.

Эрэгтэй, эмэгтэй тус бүр найман улсын шигшээ баг өрсөлдөж буй. Тэд хэсгийн шатанд хоорондоо тус бүр нэг удаа тоглож, хамгийн өндөр амжилттай дөрвөн баг нь хасагдах шатанд шалгарах учиртай.

Тоглолтуудын үр дүнг танилцуулъя.

Эрэгтэй

  • Польш 19 – 17 АНУ
  • Франц 21 – Литви
  • Хятад 21 – 15 Серби
  • Латви 21 – 12 Нидерланд

Эмэгтэй

  • Азербайжан 20 – 17 АНУ
  • Испани 17 – 12 Франц
  • Канад 21 – 11 Хятад
  • Австрали 21 – 19 Герман

Хоёр өдрийн дараах байдлаар Канадын эмэгтэй шигшээ баг тун сайн байгаа харагдана. Дэлхийн чансааг тэргүүлэгч ихэр эгч дүүс Мишель Плуфф болон Катерин Плуффтэй тэд Австрали, Хятадыг буулган аваад байна. Харин эрэгтэй багууд дундаас эзэн орон Францын шигшээ баг хожигдолгүй явна. Тэд эхний өдөр Польшийг, хоёр дахь өдөр Литвийг хожжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.