Ю.Клопп дасгалжуулагчаар ажиллах эсэхдээ эргэлзсээр байна


8-р сарын 1
13 цаг 27 минут

Өнгөрсөн улирлын сүүлчээр Английн “Ливерпүүл” клубээс явсан Германы дасгалжуулагч Юрген Клоп ойрын үед дасгалжуулагчийн ажилдаа эргэн орно гэдэгтээ эргэлзэж байна.

 

“Өнөөдөр миний хувьд бүх зүйл дууссан мэт санагдаж байна. Адайр зөрүүд зан гаргаад би явах гэж байгаа хэрэг биш ээ. Энэ бол тал бүрээс нь тунгаан гаргасан шийдвэр юм. Теннис тоглож, ач зээ нартайгаа цагийг өнгөрүүлнэ гэхэд миний нас хэтэрхий залуу байна. Би дахиад дасгалжуулагчаар ажиллана гэдэгтээ нэг л итгэлгүй байгаа. Хэдэн сарын дараа юу болохыг харъя. Одоохондоо төлөвлөсөн зүйл огт алга. Гэхдээ би хөл бөмбөгийн салбарт ажиллах, өөрийн туршлага ба хэлхээ холбоог ашиглан бусдад туслахыг хүсэж байна” гэж өдгөө 57 настай Клопп Германы хөл бөмбөгийн дасгалжуулагчдын холбооны хуралд оролцох үеэрээ ярьжээ.  

 

“Ливерпүүл”-ээс явсных нь дараа түүнийг Английн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллана гэж таамаглаж байсан юм. Мөн АНУ-ын Хөл бөмбөгийн холбооноос /USSF/ 2026 оны ДАШТ-нд бэлтгэж буй тус улсын үндэсний шигшээ багийг дасгалжуулахыг хүссэн урилгыг Клоппт ирүүлсэн боловч тэрбээр татгалзсан хариу өгчээ.   

 

Юрген Клопп 2015 оны 10 дугаар сараас 2024 оны тавдугаар сар хүртэл “Ливерпүүл”-ийг дасгалжуулах хугацаанд тус клуб Аваргуудын лиг, Английн аварга шалгаруулах тэмцээн, клубүүдийн ДАШТ, Английн цом, Английн лигийн цом, УЕФА-гийн цом зэрэг тэмцээнүүдэд түрүүлсэн билээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина2 цаг 16 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ2 цаг 16 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна2 цаг 17 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна2 цаг 17 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ2 цаг 18 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай2 цаг 19 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ2 цаг 30 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно2 цаг 30 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо2 цаг 31 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу2 цаг 32 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна2 цаг 33 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.