“CrowdStrike” компанийг шүүхэд өгчээ


8-р сарын 1
13 цаг 25 минут

“CrowdStrike” кибер аюулгүй байдлын компанийг хувьцаа эзэмшигчид нь шүүхэд өгчээ. Тус компанийн програм хангамжийн сорил туршилт нь долоодугаар сарын 19-нд дэлхий даяар 8 сая гаруй компьютерыг доголдуулах хэмжээний саатал үүсгэж болзошгүйг нуун дарагдуулсан гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан байна. 

 

Мягмар гаргийн орой Техас муж улсын Остин хотын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хувьцаа эзэмшигчид “CrowdStrike”-ийн технологийн баталгаанууд нь үнэндээ худал хуурмаг бөгөөд программ хангамжийн алдаатай шинэчлэлт нь дэлхийн өнцөг булан бүр дэх агаарын тээврийн компаниуд, банкууд, эмнэлэг, яаралтай тусламжийн үйл ажиллагааг тасалдуулахад хүргэсэн" гэжээ.

 

Тэдний хэлснээр, дэлхий даяар нүүрлэсэн саатлын үр дагавар тодорхой болсны дараа “CrowdStrike”-ийн хувьцааны үнэ дараагийн 12 хоногт 32 хувиар унаж, зах зээлийн үнэ цэн нь 25 тэрбум ам.доллароор буурсан байна. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Жорж Курц АНУ-ын Конгресст мэдүүлэг өгөхөөр дуудагдаж, “Delta Air Lines” компани хохирлоо барагдуулахаар нэр хүндтэй хуульч Дэвид Бойсыг хөлсөлсөн тухай хэвлэлүүд мэдээлсэн билээ.

 

Дээрх нэхэмжлэлд “CrowdStrike”-ийн программ хангамжийг “туршиж, баталгаажуулсан” хэмээн Ж.Курц гуравдугаар сарын 5-нд мэдэгдсэнийг эш татсан байна. Харин лхагва гарагт Остинд төвтэй “CrowdStrike” компанийн зүгээс мэдэгдэхдээ "бид энэ нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд компаниа тууштай хамгаалах болно” гэжээ.

 

Хувьцаа эзэмшигчид 2023 оны 11 дүгээр сарын 29-нөөс 2024 оны долоодугаар сарын 29-ны хооронд учирсан тодорхойгүй хохирлыг барагдуулах хүсэлт гаргасан байна. Гэнэтийн сөрөг мэдээллийн улмаас хувьцааны ханш унах үед хувьцаа эзэмшигчид компаниа шүүхэд өгөх нь түгээмэл байдаг бөгөөд “CrowdStrike ” цаашдаа илүү олон гомдол нэхэмжлэлтэй тулгарч магадгүй байна.

 

“Delta Air Lines”-ийн гүйцэтгэх захирал Эд Бастиан лхагва гарагт CNBC телевизэд ярилцлага өгөхдөө, технологийн саатлын улмаас компанид нь 500 сая долларын хохирол учирсныг дурджээ. Доголдол үүсэхийн өмнөхөн 343.05 ам.доллар байсан “CrowdStrike”-ийн хувьцааны ханш лхагва гарагт 1.69 доллароор буурч, 231.96 ам.доллар болсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25Цахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ10 сар 22. 22:23Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ10 сар 22. 22:21Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ10 сар 22. 22:20Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд10 сар 22. 22:18Д.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо10 сар 22. 22:17Улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно10 сар 22. 22:16Ахмадуудаа нэг удаа харж үзэж, таван сая төгрөг олгоё10 сар 22. 22:13Үхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.