Манай тамирчид өнөөдөр...


8-р сарын 1
13 цаг 25 минут

 Өнөөдөр Парисын дэвжээнд манай таван тамирчин спортын дөрвөн төрөлд өрсөлдөнө.

 

М.Энхжаргал Монголын боксчдоос Олимпын анхны медалиа авах эсэхээ шийдэх бол О.Есүгэн Парисын наадмын сүүлчийн буудлагадаа онч сорино. Манай тамирчдын хуваарийг хүргэж байна.

 

Байт харваа: Эрэгтэй ганцаарчилсан төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд харвана. Түүний өрсөлдөгч нь дэлхийн чансааны 17 дугаарт эрэмбэтэй Мексикийн харваач Матиас Грандетэй халз өрсөлдөх юм. 20 настай Гранде чансаа тогтоох харваагаар 11 дүгээрт жагсчээ. Тэмцээн Улаанбаатарын цагаар 15:30 цагаас эхэлнэ.

 

Жүдо: Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн барилдана. Тэрбээр “А” хэсэгт багтсан бөгөөд эхний өрсөлдөгч нь Израйлын шилдэг бөх Петер Пальчик юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд Монголын шигшээ багийн хамгийн залуу тамирчин олон улсын хэмжээний мастер О.Хүслэн зодоглоно. Тэр эхний тойрогт Эквадорын бөх Ванесса Чалатай барилдахаар сугалаа таарлаа. Ялбал Израйлын Инбар Ланертай барилдана. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхэлнэ.

 

Буудлага: Эмэгтэйчүүдийн гурван байрлалт 50 метрийн урт бууны урьдчилсан дасгалд олон улсын хэмжээний мастер О.Есүгэн онч сорино. Үүгээр урт бууны тамирчдын тэмцээн дуусаж байна. Урьдчилсан буудлага Улаанбаатарын цагаар 18:00 цагт эхэлнэ.  

 

Бокс: Эхний хоёр тулаандаа ялалт байгуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт М.Энхцэцэг хүрэл медалийн төлөөх тулаанаа хийнэ. Түүний өрсөлдөгч нь дэлхийн аварга, Туркийн тамирчин Хатич Акбаст юм. Тулаан Улаанбаатарын цагаар 23:20 цаг эхэлнэ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.