БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин Рэйн Монголд тоглолтоо хийнэ


8-р сарын 1
13 цаг 23 минут

 Монголчуудад “Миний байшин” киногоороо танил болж, мянга мянган шүтэн бишрэгчтэй болсон БНСУ-ын алдарт жүжигчин, дуучин Рэйн буюу Жун Жи Хүүн манай улсад ирэх гэж байна.

 

Тэрбээр Монголд анх удаа албан ёсны тоглолтоо хийхээр болсон нь энэ юм. Тоглолтын эцсийн тов хараахан гараагүй байгаа аж. Энэ талаар “Эвандис энтертайнмент” мэдээлсэн бөгөөд тэд энэхүү тоглолтыг зохион байгуулах юм байна. Тус компанийнхан өмнө нь “F4” киногоороо монголчуудад танигдсан дуучин Ким Хён Жуныг Монголд авч ирж, тоглолтыг нь хийж байсан билээ.

 

Рэйн Солонгосын алдарт Ким Тэ Хитэй 2017 онд хуримаа хийсэн бөгөөд тэд хоёр хүүхэдтэй. Жун Жи Хүүн анх 1998 онд 16 настайдаа анхны дебютээ хийж байсан юм. “JYP” энтертайнментэд харьяалагддаг байсан тэрбээр 2007 оноос өөрийн энтертайментыг байгуулан одоог хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Түүний хувьд 2010, 2011 онд алдарт “Тайм” сэтгүүлийн дэлхийн шилдэг 100 хүний нэгээр шалгарсан удаатай. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно6 цаг 46 минутын өмнө"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"6 цаг 47 минутын өмнөИ.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ6 цаг 56 минутын өмнөМэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов6 цаг 56 минутын өмнөДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ6 цаг 57 минутын өмнө“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ6 цаг 58 минутын өмнөНарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна7 цагийн өмнөГавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ7 цаг 1 минутын өмнөАНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ7 цаг 1 минутын өмнөФранц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.